1 сарын 25

Түүхэн жилийн өдөр
12 сар · 1 сар · 2 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

1 сарын 17 нь Григорийн тооллын жилийн 35 дахь өдөр. Энэ өдрөөс хойш он дуусахад 340 хоног үлдэнэ. Хэрэв өндөр жил таарвал энэ тоо 341 байна. Энэ өдөр алдарт Колгейт брендыг үндэслэгч Уиллиам Колгейт мэндэлсэн бол ОХУ-д Оюутнуудын өдөр болгон тэмдэглэдэг.

Онцлох үйл явдал[засварлах | кодоор засварлах]

  • 41 - Ромын сенат бүтэн шөнийн турш хэлэлцсэний үндсэн дээр Клаудиусыг Ромын эзэнт гүрний хаанаар хүлээн зөвшөөрчээ.
  • 1515 - Францын хаан ширээнд I Фрэнсис суув.
  • 1533 - Английн хаан VII Хенри 2 дахь эхнэр Анне Болейнтэй нууцаар гэрлэжээ.
  • 1554 - Бразилын Сан Паулу хот байгуулагдав.
  • 1573 - Японы Микатагахарагийн тулалдаанд Такэда Шингэн Токүгава Иэясүг ялав.
  • 1575 - Португалын нэрт аялагч Паулу Диас де Новайс одоогийн Ангол улсын нийслэл Луанда хотыг байгуулжээ.
  • 1755 - Москвагийн их сургууль байгуулагдав.
  • 1765 - Өмнөд Америкийн өмнөд эрэгт орших Фолклендийн аралд Их Британи улс Эгмонтын боомтыг байгуулжээ.
  • 1771 - Оросын их хатан хаан II Екатерина Халимаг Монголчуудыг өөрийн газар нутаг гэх зарлиг гаргасан боловч Халимаг Монголчууд хэдийнэ нутагаа орхин гарсан байжээ.
  • 1858 - Их Британийн хатан хаан Викториагийн охин, гүнж Викториа болон Пруссийн Фридрих нарын хуримын үеэр Феликс Менделссоны Хуримын марш анх удаа эгшиглэсэн.
  • 1879 - Болгарын үндэсний банк байгуулагджээ.
  • 1881 - Алдарт зохион бүтээгчид болох Томас Эдисон, Александр Грэхэм Белл хамтарч "Oriental Telephone" компанийг байгуулжээ.
  • 1890 - Америкийн эмэгтэй аялагч Нелли Блай дэлхийг 72 хоног тойрч, эх нутагтаа иржээ.
  • 1909 - Германы Дрезден хотын дуурийн театрт нэрт хөгжмийн зохиолч Рихард Штрауссын "Электра" дуурь анх удаа тайзнаа тавигдав.
  • 1918 - Украин улс Оросын Болщевикуудаас тусгаар тогтнолоо зарлав.
  • 1924 - Францын Альпын нуруунд орших Шамони хотод Өвлийн олимп ёслол төгөлдөр нээлтээ хийв. Ийнхүү өвлийн спортын анхны олимп Франц улсад нээгдсэн юм.
  • 1932 - Хятад-Японы хоёрдугаар дайн: Харбиныг Хятадын үндэсний хувьсгалт цэргүүд хамгаалалтад авав.
  • 1941 - АНУ-ын мэдэлд орших Хавайн аралд католик сүм байгуулах зарлигийг Ромын пап XII Пиус гаргажээ.
  • 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Тайланд улс АНУ, Их Британи улсад дайн зарлалаа.
  • 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Бульжийн тулалдаан өндөрлөв.
  • 1947 - Зохион бүтээгч Томас Голдсмит "Катодын туяа бүхий дөрвөлж"-ийг патентжуулснаар, хамгийн анхны "компьютер" тоглоом зохион бүтээгдсэн юм.
  • 1949 - Америкийн телевизийн урлагийн хамгийн том шагнал болох "Эмми"-гийн шагнал гардуулах ажиллагаа анх удаагаа зохиогдов.
  • 1955 - Германтай хийсэн дайн албан ёсоор өндөрлөснийг ЗХУ-ын удирдлагууд мэдэгдэв.
  • 1961 - Ерөнхийлөгч Жон Ф.Кеннедигийн хэвлэлийн бага хурлыг телевизээр анх удаа шууд дамжуулжээ.
  • 1971 - Тейт болон ЛаБианка нарын хэрэгт сэжигтнээр татагдаад байсан Чарльз Менсон болон түүний гэр бүлийн гурван гишүүнийг уг хэрэгт буруутай гэдгийг тогтоожээ.
  • 1979 - Ромын пап II Йон Павел анхны гадаад айлчлалаа Бахамын арлууд, Доминикан, Мексик улсаас эхлэв.
  • 1980 - Тереза эх Энэтхэгийн хамгийн том шагнал болох Бхарат Ратнаг хүртжээ.
  • 1993 - АНУ-ын Виржиниа мужийн Лангли хотод байрлах Тагнуулын төв газрын байрны гадаа гал нээсний улмаас таван хүн амиа алдав. Дараа өдөр нь шархадсан хоёр хүн шархаа даалгүй амиа алджээ. Энэ халдлагын улмаас гурван хүн хүнд шархадсан юм.
  • 1996 - АНУ түүхэндээ хамгийн сүүлчийн удаа ялтанг дүүжилж цаазаар авав. Дүүжлүүлсэн хэрэгтэнг Билли Бейли гэдэг байжээ.
  • 1998 - Ромын пап II Йон Павел Куба улсад түүхэн айлчлал хийв. Куба улсад айлчилсан анхны пап тэрээр Кубын удирдлагуудтай улстөрийн хоригдлыг суллах, хүний эрхийг хүндэтгэн үзэх талаар санал солилцсон юм.
  • 2005 - Энэтхэгийн Махараштра хотод байрлах Мандрадеви сүмд мөргөлчид олноороо цугларсны улмаас шахцалдаан үүсч, 258 хүн амиа алджээ.
  • 2006 - Мексикийн мэргэжлийн бөхийн тулааны од Хуана Барраза цуврал аллагад сэжиглэгдэн баривчлагдав. Тэрээр 10 гаруй эмэгтэй хүнийг хороожээ.
  • 2011 - Египетийн ард иргэд засаглалаа эсэргүүцэн жагсаал дэгдээв.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 1627 - Английн суут эрдэмтэн, химич Роберт Бойль (1691 онд нас барсан)
  • 1783 - Америкийн алдарт Колгейт болон Палмолив брендыг үндэслэгч Уиллиам Колгейт (1857 онд нас барсан)
  • 1882 - Английн богино өгүүллэгийн мастер Виржиниа Вульф (1941 онд нас барсан)
  • 1908 - Тайванийн дэд ерөнхийлөгч Хсиен Тун-Мин (2001 онд нас барсан)
  • 1917 - Нобелийн шагналт Бельгийн химич Илья Пригогин (2003 онд нас барсан)
    • Бразлийн 22 дахь ерөнхийлөгч Ханиу Куадрос (1992 онд нас барсан)
  • 1923 - Нобелийн шагналт Шведийн фармалогич Арвид Карссон (2012 онд нас барсан)
  • 1933 - Филиппиний 11 дэх ерөнхийлөгч Коразон Акүино (2009 онд нас барсан)
  • 1937 - Төв Африкийн бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Анже-Феликс Патасс (2011 онд нас барсан)
  • 1938 - Америкийн нэрт дуучин Этта Жеймс (2012 онд нас барсан)
    • ЗХУ-ын нэрт дуучин, жүжигчин Владимир Высоцкий (1980 онд нас барсан)
  • 1949 - Нобелийн шагналт Английн биологич Пол Нюрс
  • 1981 - Америкийн нэрт дуучин, "Гремми" хөгжмийн наадмын 15 удаагийн шагналт Алиша Кийс
  • 1984 - Бразилийн хөлбөмбөгч Робиньо

Нас барсан алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 844 - Ромын пап IV Григорий (795 онд төрсөн)
  • 1578 - Оттоманы эзэнт гүрний султан Михрима Султан (1522 онд төрсөн)
  • 1881 - Кремлийн их ордныг зохион бүтээсэн архитекторч Константин Тон (1794 онд төрсөн
  • 1947 - Америкийн зартай дээрэмчин Аль Капон (1899 онд төрсөн)
  • 1960 - Америкийн жүжигчин Дайана Берримор (1921 онд төрсөн)
  • 1982 - Оросын эдийн засагч Михаил Суслов (1902 онд төрсөн)
  • 1990 - Холливудын секс билэг тэмдэг Ава Гарднер (1922 онд төрсөн)
  • 2004 - Олимпийн 4, Дэлхийн 5 удаагийн аварга Нидерландын гүйгч Фенни Бланкерс-Коен (1918 онд төрсөн)
  • 2005 - Польшийн эдийн засагч Станислав Албиновски (1923 онд төрсөн)
  • 2005 - Олимп, дэлхийн аварга Нидерландын гүйгч Нетти Уитцерс-Тиммер (1923 онд төрсөн)
  • 2015 - Грекийн нэрт дуучин Деммис Руссос (1946 онд төрсөн)
  • 2017 - Английн нэрт жүжигчин "Харри Поттер" цувралын Дамблдорын дүрээр алдаршсан Жон Харт (1940 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | кодоор засварлах]

  • ШотландШотланд Шотланд Гэрэлт үдэш
  • Кадизийн фестивалийн эхний өдөр (Кадиз)
  • НидерландНидерланд Нидерланд Аушвицийг чөлөөлснийг дурсах өдөр
  • ИндонезИндонез Индонез Үндэсний хоол хүнсний өдөр
  • ЕгипетЕгипет Египет Цагдаагийн өдөр
  • ЭнэтхэгЭнэтхэг Энэтхэг Санал өгөгчдийн эрхийг хамгаалах өдөр
  • ЕгипетЕгипет Египет 2011 оны хувьсгалын өдөр
  • Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс Орос Оюутнуудын өдөр

 Commons: 1 сарын 25 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан