6 сарын 10

Түүхэн жилийн өдөр
5 сар · 6 сар · 7 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

6 сарын 10 нь Григорийн тооллын жилийн 161 дахь (өндөр жил бол 162 дэх) өдөр юм. Мөн он дуустал 204 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | кодоор засварлах]

  • 671 - Япон улсын эзэн хаан Тенжи "Рококү" нэртэй усан цагийг танилцуулав. Усны хэмжээсээр цаг заадаг уг төхөөрөмжийг нийслэл Оцү хотноо байршуулжээ.
  • 1190 - Загалмайтны гуравдугаар аян дайн: Ариун Ромын эзэнт гүрний хаан I Фредерик Барбаросса Салеф голд живэв.
  • 1539 - Трентийн зөвлөл: Ромын пап III Павель хамбатанууддаа захидал илгээв. Уг захидалд дайны улмаас зөвлөлийн хурлыг түр хойшлуулах тухай дурдсан байжээ.
  • 1596 - Голландын нэрт аялагч Виллем Баренц, Яков ван Хемскерк нар Баренцийн тэнгисийн баруун хэсэгт орших Борньё буюу Баавгайт арлыг нээжээ.
  • 1624 - Францын хаант улс болон Голландын бүгд найрамдах улсын хооронд Компьенийн гэрээ байгуулагдав. Уг гэрээний зорилго нь гурван жилийн хугацаанд холбоотон гүрэн болж, Испанийн эсрэг нэгдэн тэмцэхэд чиглэгджээ.
  • 1692 - Хойд Америкийн Массачусетийн колонийн Салем хотд Бриджет Жонес болон өөр бусад 19 хүнийг шулам гэж үзэн дүүжлэн хороожээ.
  • 1782 - Сиам гүрний /одоогийн Тайланд/хаан ширээнд I Рама суулаа.
  • 1786 - Манж Хятадын Сычуань мужид газар хөдлөлтийн улмаас Дадугийн далан нурж, 100 мянган хүн амиа алджээ.
  • 1793 - Францын нийслэл Парис хотод "Жардин дес Плант" нэртэй байгалийн музей нээгджээ. Жилийн дараа орчин цагийн хамгийн анхны амьтны хүрээлэн болсон юм.
    • Францын хувьсгал: Якобинчуудын толгойлсон Нийтийг аюулаас хамгаалах зөвлөл Жирондинчууд буюу тэргүүлэх улстөрчдийг баривчилжээ.
  • 1829 - Английн Лондон хотын Темза мөрөнд Оксфорд болон Кембриджийн их сургуулийн хооронд завины уралдаан болов. Энэ нь завины төрлийн хамгийн анхны уралдаан болж түүхэнд үлджээ.
  • 1838 - Мял голын аллага: Эзлэн түрэмгийлэгчид 29 уугуу австраличуудыг хороов.
  • 1854 - АНУ-ын тэнгисийн цэргийн кадетын сургууль анхны төгсөлтөө хийв.
  • 1863 - Францын арми Мексикт цэрэг оруулж, нийслэл Мехико хотыг булаан эзлэв.
  • 1868 - Сербийн ханхүү III Михаило Обреновичийн амь насанд халджээ.
  • 1871 - АНУ-ын тэнгисийн цэргийн ахмад МакЛейн Тилтоноор удирдуулсан 109 цэрэг Хан голыг өгсөн Жосон улсын Кангва аралд халдан довтолжээ.
  • 1886 - Шинэ Зеландад Таравера галт уулын дэлбэрэлтийн улмаас 153 хүн амь насаа алдав. Галт уул гурван сарын турш оргилж, утаа нь 17 км-ийн өндөрт дэгджээ.
  • 1898 - Испани-Америкийн дайн: Гуантанамо хошуунд АНУ-ын тэнгисийн цэрэг нэвтэрч, дайн албан ёсоор эхэлжээ.
  • 1907 - Франц-Японы хооронд гэрээ байгуулж Хятад, Манжуур, Монголын нутаг дээр тусгай эрх эдлэх “Нөлөөллийн хүрээ” үүсгэсэн байна.
  • 1916 - Меккагийн шариф Хуссейн бин Али Оттоманы эзэнт гүрний эсрэг Арабын хувьсгал эхэлснийг зарлав.
  • 1924 - Италийн фашист хөдөлгөөнийхөн Социалист намын тэргүүн Жиакомо Маттеоттиг барьцаалан хөнөөв.
  • 1935 - Өмнөд Америкийн Боливи, Парагвай улсууд 3 жил дайтсаны эцэст, энхийн гэрээ байгуулжээ.
  • 1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Фашистын Итали улс Франц, Их Британи улсад дайн зарлалаа. Төд удалгүй Францын өмнөд хэсгийг эзлэхээр цэрэг хөдөлгөжээ.
    • Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рузвельт Италийн үйлдлийг "бантан хутгасан үйлдэл" гэж эрс буруушаав.
    • Дэлхийн хоёрдугаар дайн: Германы эсрэг тэмцсэн Норвегийн цэргийн хүч бууж өгснөөр, Норвеги улсад Нацистын Герман бүрэн хяналт тогтоов.
  • 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Лидицийн хядлага: Нацистын Германы генерал, Богем, Моравын дэд захирагч Райнхардт Хайдрихын амь насанд халдахыг завдсан гэх шалтгаанаар 340 гаруй хүнийг буудан хороов. Дийлэнх нь 15-аас дээш насны хүүхдүүд байсны дотор бага насны 88 хүүхэд байсан гэдэг.
  • 1944 - Дэлхийн хоёрдугаар дайн: Францын Орадур-сю-Глан хотод Нацистын Германы шууд оролцоотойгоор энгийн номхон 642 иргэнийг хоморголон устгажээ.
    • Дэлхийн хоёрдугаар дайн: Грекийн Дистомо болон Бойота хотод энгийн номхон 218 хүнийг хоморголон устгажээ.
    • АНУ-ын Мэргэжлийн бейсболын лигийн "Синсиннати Редс" багийн тамирчин Жое Наксл 15 насандаа мэргэжлийн тоглолтод оролцож, өнөөг хүртэл эвдэгдээгүй рекорд амжилт тогтоожээ.
    • 1945 - Австралийн арми Брунейг чөлөөлөхөөр Брунейн буланд газардав.
  • 1947 - Шведийн автомашин үйлдвэрлэгч СААБ компани анхны автомашины үйлдвэрээс гаргажээ.
  • 1957 - Канадын холбооны сонгуульд Жон Дифенбейкэрийн удирддаг Прогрессив Консерватив нам ялалт байгуулж Либерал намын 22 жилийн засаглал эцэслэжээ.
  • 1963 - АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди хөдөлмөрийн хөлсийг хүйсийн ялгамжгүй олгох хуульд гарын үсэг зуржээ. Ингэснээр эрэгтэй, эмэгтэй ажилчдын хооронд тогтсон цалингийн ялгаа бага боловч арилсан байна.
  • 1967 - Зургаан хоногийн дайн: Израиль, Сири улсууд гал зогсоох гэрээ байгуулжээ.
  • 1977 - Хүний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кингийн амь насанд халдсан Жеймс Өрл Рей шоронгоос оргов. Теннеси мужийн цагдаагийн газар түүнийг гурав хоногийн дараа баривчилж, шүүх хурлаар 100 жилийн хорих ял оноожээ.
  • 1982 - Ливаны дайн: Арабын Сирийн арми Израилийн хүчийг бут ниргэжээ.
  • 1991 - АНУ-ын Калифорни мужийн Саут Лейк Тахо орчмоос 11 настай Жейси Лий Дагардыг барьцаалжээ. Түүнийг 2009 онд эсэн мэнд олсон юм.
  • 1994 - БНХАУ Шинжаан Уйгарын өөртөө засах орны Лоб нуур орчимд цөмийн зэвсэг туршив.
  • 1996 - Умард Ирландын энхийн хэлэлцээ эхэлжээ.
  • 1997 - Кампучийн дарангуйлагч бөгөөд Улаан Кхмерүүдийн удирдагч Пол Пот нутгаасаа зугтахаас өмнө Батлан хамгаалахын сайд Сон Сен болон түүний гэр бүлийн 11 гишүүнийг хороох тушаал өгчээ.
  • 1999 - Холбооны бүгд найрамдах Югослав улсын Ерөнхийлөгч Слободан Милошевич Косовогийн нутгаас цэргүүдээ татах амлалт өгсөний дараа НАТО цэргийн ажиллагаагаа зогсоожээ.
  • 2001 - Ромын пап II Йон Павел Ливаны католик шашинт Рафкаг гэгээнтнээр өргөмжлөв.
  • 2002 - Их Британид хүн хооронд төв мэдрэлийн систем мэдээлэл хэрхэн солилцдог болохыг анх удаагаа туршжээ.
  • 2003 - АНУ-ын Сансар судлалын агентлаг Ангараг гарагийг судлах "Спирит" хөлгийг амжилттай хөөргөжээ.
  • 2009 - АНУ-ын Холокостын дурсгалын музейн урд 88 настай Жеймс Венекер фон Бранн гал нээж, музейн харуул Стивен Тайрон Жонсыг шархдуулав. Түүнийг хөнгөн шархдуулж, баривчилжээ.
  • 2018 - Ангараг гарагийг судлах "Оппортюнити" өөрөө явагч сүүлийн мэдээллээ дамжуулав. АНУ-ын Сансар судлалын агентлаг 2019 оны хоёрдугаар сарын 13-нд холбоогоо тасалжээ.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 867 - Японы эзэн хаан Үда (931 онд нас барсан)
  • 1713 - Их Британийн гүнж Каролайн (1757 онд нас барсан)
  • 1716 - Шведийн аялагч, физик Карл Густаф Экеберг (1784 онд нас барсан)
  • 1832 - Английн нэрт яруу найрагч Эдвин Арнолд (1904 онд нас барсан)
  • 1839 - Данийн 19 дэх Ерөнхий сайд Людвиг Холштайн-Ледрборг (1912 онд нас барсан)
  • 1854 - Ирландын феминист яруу найрагч Сара Гранд (1943 онд нас барсан)
  • 1886 - Японы дуугүй киноны од, Азийн анхны "секс бэлгэ тэмдэг" гэгдэх жүжигчин Хаякама Сессүэ (1973 онд нас барсан)
  • 1895 - Академийн наадмын эмэгтэй туслах дүрийн шагналыг хүртсэн анхны хар арьст жүжигчин Хетти Макданиель (1952 онд нас барсан)
  • 1897 - Хаант Оросын их гүнж, II Николай хааны хоёр дахь охин Татьяна Николаевна (1918 онд нас барсан)
  • 1901 - Австри гаралтай Америкийн хөгжмийн зохиолч Фредерик Лове (1988 онд нас барсан)
  • 1915 - Нобелийн шагналт Америкийн зохиолч, богино өгүүллэгийн мастер Саул Беллоу (2005 онд нас барсан)
  • 1916 - Америкийн түргэн хоолны "Данкин Донатс" сүлжээг үндэслэгч Уиллиам Росенберг (2002 онд нас барсан)
  • 1921 - Эдинбургийн гүн, хунтайж Филип (1921 онд нас барсан)
    • Дэлхийн аварга Бельгийн дугуйч Жеан Робич (1980 онд нас барсан)
  • 1922 - Америкийн дэлгэцийн нэрт жүжигчин Жюди Гарланд (1969 онд нас барсан)
  • 1927 - Унгарын нэрт хөлбөмбөгч, дасгалжуулагч Лашло Кубала (2002 онд нас барсан)
    • Тайванийн дэд дарга Лин Янг-Канг (2013 онд нас барсан)
  • 1947 - АНУ-ын Мэргэжлийн бейсболын лигийн аварга Кен Синглтон
  • 1951 - Олимпын хошой хүрэл медальт Зүүн Германы таван төрөлтийн тамирчин Бөрглинд Поллак
  • 1958 - Алдарт "Сега" брендийн тоглоом хөгжүүлэгч, инженер Сузуки Юү
  • 1959 - Италийн хөлбөмбөгийн нэрт менежер Карло Анчелотти
  • 1965 - Английн загвар өмсөгч, жүжигчин Элизабет Харли
  • 1972 - Умард Македон улсын Ерөнхий сайд Радмила Шекеринска
  • 1982 - Олимп, дэлхийн аварга Америкийн уран гулгагч Тара Липински
  • 1985 - Олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Их Британийн завьч Ричард Чембэрс
  • 1988 - Америкийн сагсан бөмбөгч Жефф Тийг
  • 1989 - Румын улсын дуучин, загвар өмсөгч Александра Стан
  • 1992 - Америкийн жүжигин, загвар өмсөгч Кейт Аптон
  • 1997 - Олимпын аварга Хонконгийн туялзуур сэлэмч Чен Ка-Лонг

Нас барсан алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • МЭӨ 323 - Македонийн хаан, суут цэргийн жанжин Их Александр (МЭӨ 356 онд төрсөн)
  • 779 - Тан гүрний хаан Дайзонг (727 онд төрсөн)
  • 1901 - Шотландын яруу найрагч, зохиолч Роберт Уиллиамс Бюканан (1841 онд төрсөн)
  • 1906 - Шинэ Зеландын 15 дахь Ерөнхий сайд Ричард Седдон (1845 онд төрсөн)
  • 1926 - Испанийн суут архитекторч, уран барималч Антони Гауди (1852 онд төрсөн)
  • 1937 - Канадын найм дахь Ерөнхий сайд Роберт Борден (1854 онд төрсөн)
  • 1946 - Америкийн нэрт боксчин Жек Жонсон (1878 онд төрсөн)
  • 1949 - Нобелийн шагналт Норвегийн зохиолч Сигрид Ундсет (1882 онд төрсөн)
  • 1976 - Парамаунт кино студийг үндэслэгчдийн нэг Адольф Зюкор (1873 онд төрсөн)
  • 2000 - Сирийн 18 дахь Ерөнхийлөгч Хафек аль Ассад (1930 онд төрсөн)
  • 2001 - Ираны гүнж Лейла Пахлави (1970 онд төрсөн)
  • 2002 - Америкийн зартай дээрэмчин Жон Готти (1940 онд төрсөн)
  • 2004 - Америкийн R&B урсгалын нэртэй төлөөлөгч Рей Чарльз (1930 онд төрсөн)
  • 2008 - Киргизийн суут зохиолч Чингиз Айтматов (1928 онд төрсөн)
  • 2016 - Америкийн "Voice" шоугаар олонд танигдсан дуучин Кристина Гримми (1994 онд төрсөн)
    • Канадын нэрт хоккейч Горди Хау (1928 онд төрсөн)

Тэмдэглэлт баярууд[засварлах | кодоор засварлах]


 Commons: 6 сарын 10 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан