Jump to content

87 дугаар сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Нийслэлийн Ерөнхий Боловсролын 87 дугаар сургууль нь 1990 оны 8 дугаар сарын 16 ны өдрийн Улаанбаатар хотын Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 194 тоот тогтоолоор байгуулагдаж, 9 дүгээр сарын нэгнээс Б.Баттөмөр захиралтай, 18 бүлэг, 464 сурагч, 17 багш, 11 ажилчинтай сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

2023-2024 оны хичээлийн жилд Л.Алтаншагай захиралтай, хичээлийн 3 байрны 46 танхимд 2 ээлжээр, нийт 2077 сурагч, бага ангийн 36 бүлэг, дунд ахлах ангийн 30 бүлэгтэй, 105 багш, 6 удирдах ажилтан, 41 ажилчинтайгаар хичээл, сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.