A Rush of Blood to the Head

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
A Rush of Blood to the Head
A Rush of Blood to the Head хавтас
Студи цомог
Худалдаанд гарсан 2002 оны 8 сарын 26
Бичүүлсэн 2001 оны 9-р сараас 2002 оны 5-р сар хүртэл
Жанр альтернатив рок
Нийт хугацаа 54:08
Хэл Англи
Шошго Parlophone,Capitol
Продюсер Кэн Нэлсон, Колдплей
Coldplay хронологи
Parachutes
(2000)
A Rush of Blood to the Head
(2002)
X&Y
(2005)


A Rush of Blood to the Head цомог нь Британий Coldplay хамтлагийн 2 дахь студи цомог. 2002 оны 8 сарын 26-нд Их Британи-д Parlophone-оор цацагдсан бөгөөд цомгийн продюсерээр Английн хөгжмийн продюсер, зохиолч Кэн Нэлсон ажиллажээ. Анхны цомог болох Parachutes-ыг гаргасны дараа тэдний нэр хүнд дэлхий даяар тархсан бөгөөд "Yellow" дуу нь цацагдсаны дараачаар тэд уг цомгийн ажилд оржээ. Цомгийн ажил эхлэхээс ердөө 7 хоногийн өмнө буюу 9 сарын 11-нд АНУ-д ихэр хоёр цамхагийг нураасан халдлага гарснаас зарим дуу нь /жишээ нь Politik/ үүнээс сэдэвлэж зохиогдсон байна. Уг цомогт багтсан дуунуудад өмнөх цомгоос илүүтэй төгөлдөр хуур, цахилгаан гитар гоцолсон хөгжим давамгайлжээ.

Анх төлөвлөсөн хугацаанаасаа 2 сарын дараа буюу 2002 оны 8 сард уг цомог нь бэлэн болсон. АНУ-д Capital Records-оор уг цомог 8 сарын 27-нд цацагдсан. Capitol Records мөн A Rush of Blood to the Head цомгийн дахин шинэчилж мастерчилсан хувилбарыг "Capitol-ын агуйгаас" цомгийнхоо хэсэг болгон 2008 онд гаргасан. Энэ цомог ColdplayParachutes-ээс олсон нэр хүндийг үргэлжлүүлсэн бөгөөд Колдплэй хамтлагийг дэлхийн нэртэй хамтлагуудын нэг болгож чаджээ. Гарсан даруй Их Британы шилдэг борлуулалттай цомгийн жагсаалтыг тэргүүлсэн ба 21-р зууны Их Британы шилдэг цомгийн 8 дугаарт ордог. Дэлхий даяар нийт 15 сая хувь, Их Британид 2.7 сая хувь борлогдсоноос "Британы дуу бичлэгийн үйлдвэр" цомогт 9x платинум гэрчилгээ олгосон байна. Цомгоос "In My Place", "The Scientist", "Clocks", "God Put a Smile upon Your Face" гэсэн хит синглүүд гарсан.

A Rush of Blood to the Head шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсны зэрэгцээ 2003 оны Грэмми Авардс-д "Шилдэг алтернатив цомог" шагналыг авч өмнөх цомгийн амжилтыг үргэлжлүүлжээ. Мөн "Clocks" дуу нь 2004 оны Грэмми Авардс-д "Шилдэг бичлэг" шагналыг хүртсэн юм. 2003 онд уг цомгийг Rolling Stone сэтгүүл Бүх цаг үеийн шилдэг 500 цомгийн жагсаалтын 473-д нэрлэжээ.

Цомгийн бүтээх явц[засварлах]

Хамтлаг шинэ цомгийн ажилдаа 2001 оны 9-р сарын 11ний халдлагийн дараа орсон бөгөөд хамтлаг зорилгоо: "Шинэ дуунууд шинэ өнгө аясыг асуулсан,сонсогчиддоо ямар нэгэн дарамт болохгүй байх, хүн бүхэн өөрийн зорьсон зорилгодоо хүрэх ёстой." хэмээн тодорхойлжээ.Тиймээс энэхүү цомгийн ихэнх дууны үг яарсан тэвдсэн өнгө аястай байжээ.Мартин хэлэхдээ: "бидний өмнөх дуунууд хүнийг тайвшруулж сэтгэл санааг тайван байлгахад чиглэгдсэн,харин энэ цомгийн зарим дуун дээр бага зэрэг яарсан өнгө аястай байж магадгүй.Энэ нь бидний байсан газрууд болон олж авсан туршлагаас үүдэлтэй." хэмээн тайлбарлажээ.Мартин энэхүү өнгө аясыг тайбарлахдаа:'Цомгийн нэр нь "өөрийнхөө хэмнэлийг мэдрэн ямар нэгэн зүйл хий" гэсэн утгатай.' гэжээ.Энэ цомгийн хэд хэдэн дуу нь үерхэл,харилцааны тухай байдаг.Эдгээр дуунууд нь бодит байдлаас урган гарч ирсэн бөгөөд Мартин хэлэхдээ: "эдгээр дуу нь зохиомол зохиол хэлбэрээр бичигдсэн,дуунууд нь яг үлгэр шиг:'бүгд эхлэл төгсгөлтэй, төгсгөл нь гайхалтааар дуусдаг.Бодит амьдрал үүн шиг биш'" хэмээн тайлбарлажээ.

Энэхүү цомог нь ызохиол хэлбэрээр дуулагддаг акоустик гитар болон төгөлдөр хуур дээр голлон суурилагдсан дуунуудтай.U2 хамтлагийн хэв маягтай төстэй "Рок" хэв маягаар цомгийн эхний дуу "Politik" эхлэн улмаар төгөлдөр хуур дээр суурилсан "Clocks" цаашлаад чанга гитар дээр суурилсан "A Whisper" дуунуудаар үргэжилдэг нь хамтлагийн хөгмжийм цар хүрээг тэлж өгсөн хэмээн үздэг.Крис Мартин цомгийн гарчиг дуу болох 'A Rush of Blood to The Head'-г Америкийн ая зохиогч-дуучин Johnny Cash-г өөрийнхөө мэдэх шилдэг гиарчин хэмээн хүндэтгэн зохиожээ.

"Green Eyes" дуугаа Крис Мартин 2 хүнд зориулан бичжээ.Нэг нь өөрийн Америк найз,нөгөө нь хамлагийн анд Жонни Баклэнд.

Цомгийн дүгнэлт[засварлах]

Борлуулалт болон Чартад эзэлсэн байр[засварлах]

Coldplay хамтлаг энэхүү цомгийн аялан тоглолтоо өөрсдийн цомгийн нэр болох A Rush of Blood To The Head гэж нэрлэсэн.

A Rush of Blood To The Head нь худалдаанд гарсан эхний долоо хоногтоо Их Британы цомгийн Чартад бичигдэж эхэлжээ.Энэхүү цомог нь эхний долоо хоногтоо 273,924 борлуулалт хийсэн нь Чартын 1-р байранд бичигдэхэд хангалттай байлаа.Их Британы урлагийн холбоо 'A Rush of Blood to The Head' цомгийн 2,7 сая борлуулалт хийсэн учир 9 удаа 'Platinum' гэрчилгээ олгожээ.Улмаар The Scientist. Clocks цомгуудаа гаргаснаар A Rush of Blood to The Head нь чартад жил гаруй хугацаанд бичигджээ.Энэхүү цомог нь Их Британид 21-р зуунд хамгийн их борлуулагдсан цомгуудын 7-р байранд бичигддэг.2011 оны 7-р сард, A Rush of Blood to The Head нь 250-р байрнаас 44-р байранд урагшлан чартад эргэн орж ирсэн нь чартад бичигдсэн бичигдсэн 250дах долоо хоног болжээ.2012 оны 2-р сард Британы 'Music Week' сэтгүүл A Rush of Blood to The Head цомгийг Их Британид нийт 2,804,606 хувь борлуулагдаад байгааг мэдээллсэн бөгөөд энэ нь Coldplay хамтлагийн хамгийн их борлуулалтай цомог болсныг баталжээ.

Америкт, A Rush of Blood To The Head нь худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 144,000 борлуулалт хийж BillBoard чартын 5-р байранд бичигджээ.Энэ Coldplay хамтлагийн хувьд BillBoard чартын эхний 5 байранд бичигдсэн анхны цомог болсон юм.2014 оны 7-р сарын байдлаар Америкт нийт 4,925,000 хувь борлуулагдаад байгаа бөгөөд Америкийн бичлэгийн студи 4 удаа 'Platinum' гэрчилгээ олгожээ.Энэхүү цомог нь Австрали улсад 7 удаа 'Platinum' гэрчилгээ авч ойролцоогоор 490 мянган борлуулалт хийжээ.Канад улсад энэхүү цомог 4 удаа 'Platinum' гэрчилгээ авсан бөгөөд өдгөө 400 мянга гаруй борлуулалт хийгээд байгаа ажээ.

Шагнал[засварлах]

A Rush of Blood to the Head нь дотоодын болон гадаадын хөгжмийн олон шагналуудыг хүртсэн.2002 онд 'Q Awards'-с шилдэг цомог шагналыг авсан.Мөн Тухайн жилийнхээ Грэммийн шагналын "Шилдэг Алтернатив цомог" болон цомгийн In My Place дуугаараа "Шилдэг хамтлаг рок дуу" шагналыг тус тус хүртсэн.2003 онд A Rush of Blood to the Head "BRIT Awards"-с шилдэг Британи цомог , мөн тухайн жилийн Грэммийн наадам дээр хамтлаг өөрсдийн Clocks "Оны шилдэг бүтээл" шагналыг анх удаа хүртжээ.Ийнхүү тэд энэ цомгоороо 3 Грэммийн шагнал аваад байсан нь энэ юм.Тэдний авсан шагнал үүгээр дууссангүй 2003 оны MTV Video Music Awards-с "The Scientist" дуугаараа шилдэг хамтлаг клип, шилдэг найруулгатай клип, шилдэг шинийг сэдсэн клип гэсэн 3 шагналын эзэн болжээ.Мөн NME Awards-с оны шилдэг цомог гэсэн хүндтэй шагналыг хүртжээ.

Энэхүү цомог нь 2002 онд BillBoard сэтгүүлийн 'Шүүмжлэгчдийн сонголт'-р нэрлэгдэжээ.2012 онд RollingStone сэтгүүл бүх цагын үеийн шилдэг 500 цомгийн 466д A Rush of Blood to The Head-г нэрлэсэн.Мөн тэдний 21-р зууны эхний 10 жилийн шилдэг 100 цомгийн 21-р байранд нэрлэсэн.2007 онд Rock and Roll Hall of Fame бүх цаг үеийн шилдэг 200 цомгийн 65р байранд нэрлэгдсэн.2010 оны BRIT Awards дээр энэхүү цомог нь өнгөрсөн 30 жилийн шилдэг цомог төрөлд нэр дэвшсэн.

2013 онд "BBC" радио сонсогчдын санал асуулгаар Keane хамтлагийн Hopes and Fears, Pink Floyd хамтлагийн Dark Side of The Moon цомгуудыг ардаа орхин бүх цаг үеийн шилдэг цомгоор сонгогджээ.

Дуунуудын жагсаалт[засварлах]

Зохиогч Guy Berryman, Jonny Buckland, Will Champion , Chris Martin

Д/Д Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Politik"   5:18
2. "In My Place"   3:48
3. "God Put a Smile upon Your Face"   4:57
4. "The Scientist"   5:09
5. "Clocks"   5:07
6. "Daylight"   5:27
7. "Green Eyes"   3:43
8. "Warning Sign"   5:31
9. "A Whisper"   3:58
10. "A Rush of Blood to the Head"   5:51
11. "Amsterdam"   5:19
Нийт үргэлжлэх хугацаа:
54:08

Нэмэлт холбоосууд[засварлах]