Apple компани

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
«Apple» гэж бичээд холбогдов
Харайх: Удирдах, Хайлт
Apple Inc.
Анги Хувьцаат компани (NASDAQ: AAPL)
S&P 500 Component
Аж үйлдвэрийн салбар Компьютерийн техник хангамж
Компьютерийн програм хангамж
Хэрэглээний электроник
Дижитал түгээлт
Өмнөх Apple Computer, Inc. (2007 оны 1 сарын 9)
Үүсгэн байгуулагдсан Купертино, Калифорни, АНУ. (1976 оны 4 сарын 1)
Үүсгэн байгуулагч Стив Жобс
Стив Возниак
Роналд Уэйн[1]
Төв байр 1 Infinite Loop, Cupertino, California, U.S.
Байршлын тоо 300 (2010 оны 8 сар)[2]
Үйл ажиллагааны бүс Дэлхий даяар
Удирдах хүмүүс Стив Жобс (Үүсгэн байгуулагч, Дарга, CEO)
Тим Күүк (COO)
Питэр Оппенхэймэр (CFO)
Боб Мансфилд
  (Mac, iPhone-н техник хангамжийн инженерчлэл)
Жонатан Айв (Аж үйлдвэрийн дизайн)[3]
Бүтээгдэхүүн Mac (Pro, Mini · iMac · MacBook, Air, Pro · Xserve)
iPod (Shuffle, Nano, Classic, Touch)
iPhone (Original · 3G · 3GS · 4), iPad, Apple TV,
Cinema Display, AirPort, Time Capsule

Mac OS X (Server), iLife, iWork, iOS
Үзүүлдэг үйлчилгээ Apple Store (Apple Store, (Online) Apple Store, App Store, iTunes Store, iBookstore)
MobileMe
Орлого $42.91 тэрбум (2009)[4]
Үйл ажиллагааны орлого $11.74 тэрбум (2009)[5]
Ашиг $8.24 тэрбум (2009)[5]
Нийт хөрөнгө $47.50 тэрбум (2009)[4]
Нийт хувьцааны мөнгөн дүн $31.64 тэрбум (2009)[4]
Ажилчид 34,300 (2009)[6]
Салбар компани Braeburn Capital, FileMaker Inc.
Вэб сайт Apple.com

Аpple Inc.(анхны нэр нь Apple Computer, Inc.) нь компьютерийн програм хангамж, суурин компьютер болон зөөврийн компьютер, ухаалаг гар утас зэрэг электрон хэрэгсэлийг загварчлан зохион бүтээн, борлуулдаг Америкийн компани юм. 1976 онд анх Стивен П. Жобс, Стивен Г. Возниак нар үүсгэн байгуулсан бөгөөд хамгийн анхны компьютер нь Жобсын гэрийн гараажинд бүтээгдсэн. Хуванцар гэр, өнгөт график бүхий Аpple II (1977) компьютер уг компанийг амжилтанд хүргэж, олон нийтэд анх удаагаа хувьцаагаа нийлүүлсэн 1980 он гэхэд Аpple компанид 100 сая долларын орлого оруулжээ. Майкрософт корпорацийн үйлдлийн системийг суурилуулсан IBM-ийн PC 1981 онд зах зээлд гарсан нь Аpple компаний персонал-компьютерийн зах зээл дахь удаан хугацааны өрсөлдөөний эхлэлийг тавьсан юм. 1984 онд үйлдвэрлэгдсэн Макинтош бол график хэрэглэгчийн интерфэйс болон хулганы хэрэглээг нэвтрүүлсэн хамгийн анхны персонал компьютер байлаа. "Маc" эхэндээ тааруухан борлогдож, 1985 онд Жобс ажлаасаа гарсан хэдий ч яваа яваандаа десктоп үйлдвэрлэх зах зээлд өөрийн нүхийг олсон юм. Энэ завсар Майкрософтын Виндоус үйлдлийн систем Аpple-ын зах зээлийн эзлэх хувийг булаан авч байлаа. Аpple 1997 онд Жобсыг буцаан ажилд авав. Тэрээр iMac гэх мэт шинэлэг бүтээгдэхүүнүүдийг зах зээлд гаргаж, компанийг дахин өндөр үр ашигтай ажиллуулж эхлэв. Аpple 2001 онд iTunes хэмээх MP3 форматад хувиргасан хөгжим тоглуулагч програм, MP3 хөгжим тоглуулагч зөөврийн iPod бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж, 2003 онд томоохон дуу бичлэгийн компаниудын дууг интернэтээс татаж болохуйц МP3 форматаар интернэтэд зарж эхэлсэн юм. 2007 онд анхны мэдрэгч дэлгэцтэй ухаалаг гар утас болох iPhone-г худалдаанд гаргасан. 2010 онд iPad нэртэй таблет компьютерийг гаргажээ. 2011 оны 10 сард iPhone 4S-г танилцуулан дэлхий дахинд шинэ хувьсалыг хийсэн.


Эшлэл[засварлах]

  1. Linzmayer, Ronald W. (1999). Apple Confidential: The Real Story of Apple Computer, Inc.. No Starch Press. 
  2. Wood, Zoe. "Apple opens biggest store to date in Covent Garden", London: The Guardian, August 8, 2010. August 13, 2010-нд авсан. 
  3. Top Management Compensation. 6 Aug. 2010-д хандсан.
  4. 4.0 4.1 4.2 Revised Quarterly Balance Sheet Information. Apple Inc. (January 25, 2010). January 25, 2010-д хандсан.
  5. 5.0 5.1 Revised Request Quarterly Income Statement. Apple Inc. (January 25, 2010). January 25, 2010-д хандсан.
  6. Apple Inc.: NASDAQ:AAPL quotes & news – Google Finance.