Coldplay хамтлагийн авсан шагнал болон номинацууд

Coldplay нь Крис Мартин, Жонни Баклэнд, Гай Бэрримэн, Вилл Чэмпион нарын байгуулсан английн алтернатив рок хамтлаг юм.Тэд одоогоор Parachutes(2000), A Rush of Blood to the Head(2002), X&Y(2005), Viva la Vida or Death and All His Friends(2008), Mylo Xyloto(2011), Ghost Stories(2014) гэсэн 6 студи цомог гаргаад байна.Ийнхүү тэд дэлхий даяар 60 гаруй сая цомогоо борлуулжээ.Мөн тэд 30 гаруй сингл гаргасан түүний дотроо "Yellow"нь тэдний АНУ-дах анхны хит сингл бөгөөд BillBoard Alternative Chart-д 6-р байр,"Speed of Sound" сингл нь Их Британы синглийн чартад 2-р байр,"Viva la Vida" нь Их Британи болно АНУ-н чартад 1-р байранд,"Paradise" нь 2012 оны эхний долоо хоногт Их Британы синглийн чартад 1-р байранд тус тус бичигджээ.

Coldplay нь хөгжмийн 190 гаруй шагналд нэр дэвшиж түүнээс 59т нь ялалт байгуулжээ.Түүний дотроос BRIT Awards-т 21 удаа нэр дэвшиж 8 удаад нь(Шилдэг Британи цомог-3 удаа,Шилдэг Британи хамтлаг-3 удаа).Мөн тэд Грэммийн шагналд 30 удаа нэр дэвшиж 8т нь ялалт байгуулсан.2009 оны Грэммийн шагнал Coldplay хамтлагийн оргил амжилттай оролцсон бөгөөд 7 төрөлд нэр дэвшиж 3т нь ялалт байгуулжээ.Coldplay нь 9 MTV шагналын эзэн бөгөөд тэдгээрээс MTV Video Music Awards-т 17 удаа нэр дэвшиж 7т нь,MTV Europe Music Awards-т 13 удаа нэр дэвшиж 4т нь тус тус ялалт байгуулсан. "The Scientist" дууны клип 2003 оны MTV Video Music Awards-т нэр дэвшсэн бүх төрөлдөө ялсан.Мөн тэд 3 World Music Awards,4 BillBoard Music Awards-н эзэн.Тэд мөн Q Awards-т 18 удаа нэр дэвшиж 6т нь ялсан ба түүний дотроос 5 цомог нь Шилдэг цомогт нэр дэвшиж 3 нь ялалт байгуулжээ.