Google Nexus

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Nexuslogo.svg
Nexus 4.png

Google Nexus (Гүүгл Нэксүс) гэдэг нь Гүүгл компанийн хэд хэдэн үйлдвэрлэгчтэй хамтарч хийсэн, Андройд үйлдлийн системтэй мобайл төхөөрөмжийн цувралын нэр юм.

Төхөөрөмжүүд[засварлах]

Ухаалаг утас[засварлах]

Nexus One

Nexus One-ийг HTC компани 2011 оны 1-р сард анхны нэксүс утас болгон үйлдвэрлэжээ. Энэ нь анхандаа Android 2.1 Eclair үйлдлийн системтэй гарч, 2010 оны 5-р сард Android 2.2 Froyo-той болж шинэчлэгдсэн. Улмаар Android 2.3 Gingerbread үйлдлийн системтэй болжээ.

Nexus S

2 дахь нэксүсийг Өмнөд Солонгосын Самсунг компани Android 2.3 Gingerbread үйлдлийн системтэй үйлдвэрлэн 4.1.2 хүртэл үргэлжлүүлсэн.

Galaxy Nexus

Самсунг компанийн Google Nexus S утас нь амжилттай байсан тул анхнs Android 4.0 Ice Cream Sandwich дээр ажиллах нэксүс хийх ажлsг Самсунг компанид даалгав. Энэ утас нь одоо 4.3 дээр ажиллаж байгаа бөгөөд ахин шинэчлэл хийхгүй.

Nexus 4

Nexus 4 хамгийн сүүлийн үеийн нэксүс бөгөөд Өмнөд Солонгосын LG компани үйлдвэрлэж байгаа юм. Энэ утас нь өмнөх хувилбаруудаасаа илүү чанартай байсан боловч ганц дутагдал нь зайг нь утсанд суулгаж өгсөнд байгаа юм.