ISO/IEC 12207

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

ISO/IEC 12207 буюу Систем болон програм хангамжийн инженерчлэл — Програм хангамж боловсруулах үйл ажиллагааны циклийн процессууд нь програм хангамж боловсруулах үйл ажилаагааны циклийн процессуудыг тусгасан олон улсын стандарт юм. Энэхүү стандарт нь програм хангамж хөгжүүлэх болох дэмжлэг үзүүлэх бүхий л ажилбаруудыг тодорхойлохыг зоридог.

ISO/IEC 12207 стандарт нь системийн үйлчилгээний худалдан авалт болон тохиргооны үед хэрэглэгдэх процессууд (англиар process) болон үйл ажиллагаануудыг (англиар activity) хамарсан үндсэн процессыг тодотгодог. Процесс бүр нь хамааралтай гаралтуудтай (англиар outcome) байх бөгөөд нийтдээ 23 процесс, 95 үйл ажиллагаа, 325 ажилбар (англиар task), 224 гаралт байна. (Шинэ стандарт болох ISO/IEC 12207:2008-д системийн болон програм хангамжийн нийт 43 процесс тусгагдсан)

Стандартын гол зорилго нь програм хангамжийн хөгжүүлэлтийн шатанд оролцох худалдан авагч/захиалагч, нийлүүлэгч, хөгжүүлэгчид, дэмжлэг үзүүлэгчид, операторууд, менежерүүд болон техникчдын хоорондоо амар ойлголцох нэгдмэл хэлийг бий болгох юм. Энэхүү нэгдмэл хэл нь сайтар тодорхойлогдсон процессуудын хэлбэрээр илэрхийлэгддэг.

Стандартын бүтэц нь үүнийг хэрэглэх хэний ч хэрэгцээнд тохирохоор уян хатан, модулар хийгдэхээр зоригддог. Стандарт нь 2 үндсэн ухагдахуун дээр суурилдаг: модулар байдал, хариуцлага. Модулар байдал гэдэг нь минимум холболт, максимум уялдаагаар илэрхийлэгддэг бол хариуцлага гэдэг нь процесс тус бүрийн хувьд хэдий олон хүн хууль ёсоор төсөлд хамрагдаж чадах байдлыг илтгэнэ.

Процессууд, үйл ажиллагаанууд болон ажилбаруудын тодорхой бүлэглэл нь тухайн програм хангамжийн төслийн хүрээнд сонгогдож болно. Эдгээр процессууд нь 3 үндсэн хэсэгт хуваагдана: энгийн, дэмжлэгийн, байгууллагын. Дэмжлэгийн болон байгууллагын процессууд нь байгууллага болон төслөөс үл хамаарсан байх ёстой бол энгийн процессууд нь тухайн нөхцөл байдалд зохицсон байна.

Үйл ажиллагааны циклийн анхдагч процессууд[засварлах]

Үйл ажиллагааны циклийн анхдагч процессууд нь програм хангамжийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэд хэрэгтэй үндсэн цөм процессуудыг агуулна. Эдгээр процессууд нь доорх 5 төрөлд багтана:

  • Худалдан авалт (Acquisition)
  • Нийлүүлэлт (Supply)
  • Хөгжүүлэлт (Development)
  • Ажиллагаа (Operation)
  • Дэмжлэг, засвар (Maintenance)

Эшлэл[засварлах]