I Антиох Сотер

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
I Антиохын дүртэй мөнгөн зоос

I Антиох Сотер (англ. Antiochus I Soter, МЭӨ 324 оны орчимд төрж, МЭӨ 261 онд нас барсан.) нь Сирийн зүүн хэсгийн захирагч (МЭӨ 292 ? – МЭӨ 281 он) байгаад хожим бүхэлд нь (МЭӨ 281 – МЭӨ 261 он) захирах болсон Селевкид хаан юм. Түүний хүү I Селевк нь Селевкидийн хаант улсыг бэхжүүлж, олон тооны хотыг байгуулан, худалдааны зам сүлжээг өргөтгөжээ. I Антиох нь МЭӨ 281 онд Сири, умард Анатолид II Антигон Гонатын дэмжлэгтэй гарсан бослогыг дарахаар дайтсан байна. Грект нэвтэрсэн Галлуудыг ялсны (МЭӨ 279 он) дараа тэрээр II Антигонтой үл довтлолцох гэрээ байгуулжээ. МЭӨ 275 он хүртэл Бага Ази дахь Галлуудтай тэмцэн, улмаар ялалт байгуулахад Иончууд түүнд талархан Сотер (“Аврагч”) хэмээх цол олгосон гэдэг. Тэрээр Бага Ази, Перст довтолж, уг нутгуудад Грекүүдийг суурьшуулан, Вавилоны соёлыг дахин сэргээхээр ажиллаж байв. Хэдийгээр тэр Финик болон Египетээс Бага Азийн эрэг хүртлэх нутаг ялалт байгуулсан ч МЭӨ 261 онд умард Бага Азийн Пергамумд ялагдан, удалгүй нас баржээ.