I Бела

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
I Бела
Унгарын хаан
Nte-kir-1bela.jpg
Опустасерын Үндэсний Түүхийн Дурсгалын Цэцэрлэгт Хүрээлэн дэх Белагийн цээж баримал
Хаанчлал 1060 – 1063
Төрсөн 1016
Нас барсан 1063 [47 насалсан]
Өмнөх хаан I Андраш
Дараагийн хаан Шаламон
Хааны удам I Геза
I Ласло
Эцэг Вазул

Аварга хэмээх I Бела (унг/маж. I. (Bajnok/Bölény) Béla; 1016 оны орчим – 1063 оны 9 сарын 11) нь 1060 оноос насан эцэслэх хүртлээ Унгарын хаан байсан. Тэрээр Арпадынхны угсааны жижиг салаа мөчир болох гэр бүлд мэндэлж, амьдралынхаа 17 жилийг цөллөгт өнгөрөөжээ. Ах I Андраш нь түүнд хаант улсынхаа засгийн эрхийн гуравны нэгийг санал болгосноор тэр Унгарт эргэн ирсэн байна. Гэхдээ Бела ахынхаа хүү Шаламонд хаан ширээ өвлөгдөхийг эсэргүүцэж, ахынхаа эсрэг босчээ. Ахыгаа дийлж, хаан ширээг авсан ч өөрийн үр удамдаа хаан ширээгээ өвлүүлж чадалгүй, Шаламон түүний дараа хаан ширээнд суужээ.

Номзүй[засварлах]

  • Engel, Pat. Realm of St. Stephen : A History of Medieval Hungary, 2001
  • Kosztolnyik, Z.J., Five Eleventh Century Hungarian Kings, 1981
  • Kristó, Gyula - Makk, Ferenc: Az Árpád-ház uralkodói (IPC Könyvek, 1996)
  • Korai Magyar Történeti Lexikon (9-14. század), főszerkesztő: Kristó, Gyula, szerkesztők: Engel, Pál és Makk, Ferenc (Akadémiai Kiadó, Budapest, 1994)
  • Magyarország Történeti Kronológiája I. – A kezdetektől 1526-ig, főszerkesztő: Benda, Kálmán (Akadémiai Kiadó, Budapest, 1981)