I Исмаил

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Шах I Исмаил
Персийн Шаханшах
Coat of arms of Persia (16th century - 1907).png
Сефи 1-й 1629-42.jpg

Шах I Исмаил, Сафавидын эзэнт улсыг үндэслэгч.
Хаанчлал 1502-1524
Төрсөн 1487 оны 7 сарын 17
Төрсөн газар Ардабил, (Иран)
Нас барсан 1524 оны 5 сарын 23
Нас барсан газар Табриз, (Иран)
Дараагийн хаан I Тахмасп
Хааны овог Сафавидын эзэнт улс
Эцэг Шейх Хайдар

Шах Исмаил Абул-Мозаффар би Шейх Хайдар бин Шейх Жуняд Сафави (перс. شاه اسماعیل / Šāh Ismā'īl; азе. Şah İsmayıl Səfəvi, 1487 оны 7 сарын 17 - 1524 оны 5 сарын 23) нь Ираны шах бөгөөд 1736 он хүртэл оршин тогтносон Сафавидын эзэнт улсыг үндэслэгч юм. Шах Исмаил 1502 онд Азербайжаныг эзлэх дайныг эхлүүлж, 1509 он гэхэд Ираныг дахин нэгтгэж чаджээ[1]. Тэрээр Баруун хойд Ираны Ардабилд төрсөн, Исламын шашны Шийт урсгалыг дагагч гэр бүлд төрсөн бөгөөд 1502 оноос 1524 он хүртэл Ираны Шах I Исмаил гэсэн нэрээр хаанчилж байлаа. Исмаил нь Ираныг Суннит урсгалаас Шийт урсгал руу шилжүүлсэн билээ[2].

Исмаил нь мөн Хатаи гэдэг нэрээр шүлэг бичдэг байсан бөгөөд Азербайжан хэлний утга зохиолын хөгжилд түлхэц үзүүлсэн томоохон төлөөлөгч юм[3].

Гадны холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Шах I Исмаил

Эшлэл[засварлах]

  • Momen, Moojan (1985). TAn Introduction to Shi`i Islam: The History and Doctrines of Twelve. Yale University Press. ISBN 0300035314. 
Өмнөх
-
Персийн Шах
1501–1524
Дараах
I Тахмасп