I Николай

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
I Николай
Оросын хаан
Franz Krüger - Portrait of Emperor Nicholas I - WGA12289.jpg
Франц Кругерын зурсан зураг. Эрмитажид хадгалагдаж буй.
Хаанчлал 1825 оны 12 сарын 11855 оны 3 сарын 22
Хаан ширээнд
суусан
1826 оны 9 сарын 3
Бүтэн нэр Николай Павлович Романов
Хэргэм, цол Польшийн хаан
Финландын их ван
Төрсөн 1796 оны 7 сарын 6
Төрсөн газар Гатчина, Хаант Орос Улс
Нас барсан 1855 оны 3 сарын 2
Нас барсан газар Өвлийн ордон, Санкт-Петербург, Хаант Орос Улс
Оршуулсан Петропавловскийн оршуулгын газар, Санкт-Петербург
Дараагийн хаан II Александр
Их хатан Александра Фёдоровна
Хааны удам II Александр
Мария
Ольга
Александра
Константин
Николай
Михайл
Хааны овог Романов
Хааны дуулал Боже, царя храни
Бурхан минь, хааныг өршөө!
Эцэг I Павел
Эх Мария Фёдоровна

I Николай буюу Николай Павлович Романов (1796 оны 7 сарын 6 - 1855 оны 3 сарын 2) нь Романовынхны удмын 11 дэх хаан, мөн Польшийн үндсэн хуульт хаант улсын 2 дахь хаан. Аав нь I Павел, ээж нь Мария Фёдоровна.

Ах I Александрын хаанчлалын үеэс хуучинсаг үзлээрээ алдартай байсан тул түүнийг хаан ширээнд суух үед декабристууд бослого гаргаж байсан.

Бослогыг дарсан I Николай өөрийн дарангуйллыг тогтоож, 1830, 1848 онуудад гарсан Польшийн өөртөө засах эрхийг өргөжүүлэхийн төлөө хөдөлгөөнийг цус урсган дарсан юм. Польшийг хааны томилсон захирагч захирдаг байснаа 1830 оны бослогын дараа Оросын засгийн газрын шууд удирдлагад оруулж, автономийг устгасан байна. Мөн 1848 онд Европт өрнөсөн хувьсгалыг дарахад цэргээ илгээж байжээ.

Гадаад бодлогоо Панславизмд тулгуурлаж, улс орноо өмнө зүгт тэлэх арга хэмжээ авч байсан. Балканы хойг дахь Грек, Сербийн тусгаар тогтнолын хөдөлгөөнийг дэмжиж байв. Баруун Азийн чиглэлд Персийн Кажар династид Туркманчайн гэрээг тулган хүлээлгэж, Арменийг нэгтгэж чадсан байна.

Европын өнцөг булан бүрт хувьсгал, тэмцлүүд өрнөж, түүний давалгаа нь Орост хүрч эхэлж байх үед томуу тусч нас баржээ.

Хүүхдүүд[засварлах]

Өмнөх
I Александр
Оросын хаан
1825-1855
Дараах
II Александр