Java (Программчлалын хэл)
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Жава | |
|---|---|
| Үйл ажиллагаа: | Объект хандалтат програмчлалын хэл |
| Бүтээгдсэн он: | 1995 |
| Зохиогч: | Sun Microsystems |
| Хамгийн сүүлийн хувилбар: | Java Standart Edition 6.0 |
| Хамгийн сүүлийн хувилбарын огноо | 2006 оны 12 сарын 11 |
| Үүсэл гарал: | C++, Smalltalk |
| Үйлдэлийн систем: | Windows, Linux, Mac OS X, Solaris |
| Лиценз: | GNU General Public License / Java Community Process |
| Вэб хуудас: | http://java.sun.com |
Жава (Англи хэл: Java) бол объект хандалтат програмчлалын хэл юм. Жава хэлийг 1995 онд Sun Microsystems компани анх хөгжүүлж эхэлсэн бөгөөд 2007 оны 5 -р сараас эхлэн зарим хэсгийг нь чөлөөт лиценз бүхий нээлттэй эхийн програм хангамж болгосон.
[Засварлах] Танилцуулга
Програмчлалын хэл Жава болон Жава платформыг 1990-д оны эхэн үеэр Сан Майкросистемс (Sun Microsystems) компанийн Жеймс Гослин (James Gosling) бусад хүмүүсийн хамтаар анх хөгжүүлж эхэлжээ. Өдгөө Жава технологийн стандартчлал нь Жава Комюнити процесс (Java Community Process) гэдэг процессоор хийгдэж байна.
Жава нь класст суурилсан (Classbase) объект хандалтат програмчлалын хэл бөгөөд, Жавагийн программ нь нэг болон түүнээс дээш классаас бүрдэнэ. Программын ажиллагаа классын үүсгэсэн объектууд нь хоорондоо харилцан мэдээллийг солилцох байдлаар явагдана.Залгамжлалын(Inheritance) хувьд нэг классд нэг л залгамжлалыг хийж болох бөгөөд нэг класс(объект)-д олон тооний интэрфэйс(interface) байж болно.
[Засварлах] Бусад программчлалын хэлээс ялгарах давуу тал
- Платформоос шалтгаалахгүйгээр хэрэглээний программ хангамжийг хөгжүүлэх, байрлуулах боломжтой
- Жава программчлалын хэлээр хөгжүүлэгдсэн программ хангамж нь ажиллах орчин (виртуал машин) болох Жава виртуал машин(Java Virtual Machine) дээр ажиллана
- Объект хандалтат
- СмолТолк (SmallTalk), Oбъектив-Си (Objective-C) хэлтэй ижил Oбъект моделийг ашигладаг
- Программчлалын код бичлэг нь С, С++-тай ижил төсөөтэй
Өдгөө Жавагийн технологи нь мэдээллийн технологийн лоо-энд(Low end)ээс эхлээд хай-энд (High end) хүртэл өргөн хүрээтэйгээр ашиглагдаж байна.Тусгай зориулалтын систем (Embedded System) болон Гар утас, PHS, PDA-ийн системээс эхлээд компанийн мэдээллийн систем зэрэгт ашигллагддаг өндөр хүчин чадалтай сервер болон сүпер компьютер гэх зэргээр олон салбарт ашиглагдаж байна.
[Засварлах] Түүх
Жавагын эхлэл
Жава Платформ болон Жава програмчлалын хэлний эхлэл нь 1990 оны 12 сард Сан Майкросистемс компани нэгэн дотоод төсөлийг хэрэгжүүлж эхлүүлсэнээр эхэлжээ.Эл төсөлд C++/C -г орлох програмчлалын хэлийг хөгжүүлсэн бөгөөд энэ програмчлалын хэл нь Грин үйлдлийн систем(Green OS) ийн хамт түүний стандарт програмчлалын хэл болгох зорилгоор хөгжүүлэгджээ. Энэ програмчлалын хэл нь 1992 оны үер төсөл дотороо Oak хэмээн нэрлэгдэж байгаад удалгүй өөр компани энэ нэрийг үйлдвэрлэлийн тэмдэг болгон ашиглаж байсны улмаас Жава болгон өөрчилжээ.