Maratus volans

Эмэгчингээ эргүүлж буй эрэгчин.

Энэ бол дэлхий дээрх хамгийн гоёмсог Maratus Volans хэмээн нэрийдсэн аалз бөгөөд Авсралийн зүүн өмнөд хэсгээр нутагладаг амьтан юм. Тогос шувуу мэт үзэсгэлэнтэй басхүү ихэмсэг энэ амьтан хээлийнхээ үеэр өнгөө улам чимэх ба эрэгчин нь эмэгчинийгээ үржилд уриалан дуудахдаа сонирхолтой бүжиг хийж “сээтэгнэдэг” байна. Ингэхдээ тэд гурав дахь хос хөлөө өргөж, хэвлийн хэсгээрээ чичирхийлэх хөдөлгөөнийг хийх эсвэл тогосны сүүл мэт биеийнхээ төгсгөл хэсгийн гоёмсог хормойг дээш өргөдөг байна.