NAT

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

NAT буюу Network Address Translation, орчуулбал Сүлжээний хаягны хувиргалт нь рүүтэрүүдээр дамжиж буй өгөгдлийн IP хаягыг хувиргаж буй үйлдлийг хэлдэг.

1990-ээд оны дунд үеэс NAT нь IPv4 хаягчлалын нөөц дуусах асуудлыг багасгахад хэрэглэсэн үндсэн хэрэгсэл болсон байдаг. Орчин үед ихэнх системүүд NAT - ыг ганц Public IP address буюу нийтийн IP хаяг ашиглан олон хост буюу хэрэглэгчдийг интернетэд холбох зорилгоор ашиглаж байна.

NAT нь зарим нэг ноцтой асуудлыг Интернет холболт дээр бий болгодог бөгөөд өгөгдөл илгээж буй хэрэглэгчийн хаяг болон портын дугаарыг хувиргаад явуулдаг нь зарим төрлийн холболтонд саад учруулдаг.

Төрлүүд[засварлах]

One to one[засварлах]

Хамгийн энгийн NAT бол нэгээс нэг рүү буюу one to one NAT юм. RFC 2663 дээр үүнийг үндсэн NAT гэж нэрлэдэг. Энэ төрлийн NAT-д IP хаяг агуулсан талбаруудад л хувиргалт явагддаг бөгөөд бусад өгөгдлүүдэд хувиргалт хийдэггүй. Үндсэн NAT - ийг сүлжээний IP хаягууд нь хоорондоо шууд холбоход тохиромжгүй үед мөн хэрэглэдэг.

One to many[засварлах]

Мөн нэгээс олон хаягуудыг нэг хаяг болгон нуудаг бөгөөд энэ төрлийн NAT - ийг нэгээс олон луу буюу one to many NAT хэмээн нэрлэдэг. Энэ төрлийн процессийн хувьд нэгээс нэг рүү буюу one to one NAT - аас ялгаатай нь хувиргаад явуулсан өгөгдлүүдийг буцааж хувиргахдаа алдаа гарган жинхэнэ эзэнд нь хүргэж өгч чадахгүй байх асуудал гарах учраас арай дээгүүр түвшний мэдээлэл болох портын дугаарыг ашиглан энэ асуудлыг шийддэг. RFC 2663 нь үүнийг NAPT (network address and port translation) гэж нэрлэдэг. Өөрөөр PAT (Port Address Translation), NAT Overload болон many to one NAT ч гэж нэрлэх тохиолдол бий.