Noize MC

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Noize MC хэмээх уран бүтээлийн нэрээрээ алдаршсан Иван Александрович Алексеев (орос. Иван Александрович Алексеев; 1985 оны 3 сарын 9-нд төрсөн) нь ОХУ-ын хөгжмийн зохиолч, хөгжимчин, дуучин, рэппэр бас жүжигчин юм.

Бага нас, уран бүтээлийн эхэн үе[засварлах]

Тэрээр 1985 оны 3 сарын 9-нд ОХУ-ын Смоленск мужийн Ярцево хотод төржээ. Аав нь хөгжимчин, ээж нь химич байв. 1994 онд тэдний гэр бүл салсан.

Тэр 8-9 настайдаа шүлэг бичиж эхэлсэн ба 10 настайдаа хөгжим сонирхож эхэлжээ. 1995-1996 оны өвөл хөгжмийн сургуулийн сонгодог гитарын ангид элсэн оржээ. 1997 онд ээжийн хамт Белгород хотод нүүж ирсэн. Тэнд тэрээр орон нутгийн хэмжээний гитарын уралдаанд 1997 онд 1-р байр, 2000 онд 2-р байрт тус тус шалгарчээ. Иван Алексеев 13 настайдаа анхны хамтлагаа байгуулсан байна. Тэр үед түүний шүтээнүүд нь Нирвана болон Продижи байсан гэж тэр өөрөө дурссан байдаг.

2001 онд хөгжмийн сургуулиа, 2002 онд ахлах сургуулиа алтан медальтай тус тус төгсчээ. Тэр зундаа ОХУ-ын Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд элсэн орсон. Тийм учраас хамтлагаа орхин Москва хот руу нүүсэн байна.

Үүсэл (2003-2006)[засварлах]

2003 онд оюутан байхдаа Protivo Gunz хамтлагаа байгуулсан байна. Хамтлагийн бүх гишүүд нь Хүмүүнлэгийн ухааны их сургуульд суралцахаар ирсэн хөдөөний оюутнууд байсан. Тэд хамтлагаараа аялан тоглолт хийж, баар, клуб болон олон нийтийн газар тоглолт хийдэг байв. Noize MC 2005 оны 3 сард Snickers Guru Klan гудамжны соёлыг хөгжүүлэх өдөрлөг дээр болсон battle тэмцээнд нэртэй рэппэр MC Молодой-г ялсан байна. Тэгээд зохион байгуулагчид түүнд "Snickers Urban"-ны өөр нэгэн соёлын арга хэмжээ болох "Cheel Out"-ын хөтлөгч болох урилга гардуулжээ. 2005 оноос 2006 он хүртэл 2 жил дарааллан "Snickers Urban"-тай хамтран орон даяар аялан олсон ашигаараа дуу бичүүлж байлаа.2006 оны зун Noize MC, Respect Production-тай ганцаарчилсан гэрээ байгуулсан байна, гэхдээ хамтлагийн уран бүтээлээ орхиогүй. Тэр оныхоо 9 сарын 9-нд хамтлаг орон даяар зохиогдсон «Urban Sound» тэмцээнд ялжээ.

Нэр хүнд өссөн нь (2007-2008)[засварлах]

«Urban Sound»-ийн гол шагнал болгож Protivo Gunz «Песню для радио» видео клипийг авхуулсан байна. Клипийг гаргахдаа Noize Mc гэж хаягласан байжээ. 2006 оы 11н сард энэ клипний дуу «DFM» радиостанцаар цацагдсан байна. Энэ клипийний найруулагчаар нь эстоний найруулагч Хиндрек Маасик ажиллажээ. 2007 оны 4р сарын 13нд Noize Mc болон Respect Production мөн Universal Music Group-ын орос дахь салбарын хооронд гэрээ байгуулагдажжээ. Хөгжимийн сэтгүүлчид энэ гэрээг уран бүтээлчийг төдийгүй ОXУ-ын хип хоп урлагийг өндөрөөр үнэлсэн гэрээ гэж дүгнэн бичжээ. "Rap.ru - Бидний нүдэн дээр андергроунд уран бүтээлч олон улсын нэртэй лейбэлийн уран бүтээлч боллоо." гэж тэмдэглэсэн байна. Үүний хажуугаар Noize Mc 2006 оны 10р сараас 2007 оны 4р сар хүртэл үргэлжилсэн оросын интернэтийн томоохон арга хэмжээ болох "Hip-Hop.ru-ийн 7 дахь удаагийн албан ёсний хип хоп баттле"-д ялжээ. Уг баттлед дэлхийн өнцөг булан бүрээс 300гаад орос рэперүүд оролцожээ. Хожим нь уг баттлед дуулагдсан «За закрытой дверью» дуунд видеоклип хийсэн байна. Найруулагч нь мөн л Хиндрек Маасик байлаа. Намар нь уг бүтээлийг телевиз болон радиогоор цацаж, «MTV-2007 100н шилдэг бүтээл»-ийн 10т шалгарчээ. 2007 оны зуны Иван Алексеев «Розыгрыш»(Хонжворт сугалаа) киноны гол дүрүүдийн нэг болох Игорь Глушко-ийн дүрийг бүтээсэн байна. Үүнээс гадна хөгжимийн зохиолчоор давхар ажиллаж киноны дууг зохиож дуулсан байна. Киноны нээлт 2008 оны 5р сарын 22нд болсон. Киноны дуунд зориулж «Моё море»(Нуур минь) нэртэй видеоклип авсан байна.

Уран бүтээл[засварлах]

Цомгууд[засварлах]

  • 2008 — The Greatest Hits vol. 1
  • 2010 — The Greatest Hits vol. 2
  • 2010 - Last Album (Сүүлчийн цомог)
  • 2012 - New Album (Шинэ цомог)

Кино[засварлах]

  • 2008 - «Хонжворт сугалаа»
  • 2012 - «Охин»

Гадны холбоосууд[засварлах]