SHINee

SHINee / Шаяний
Товч танилцуулга
Бүрдсэн газарӨмнөд Солонгос Өмнөд Солонгос (БНСУ)
Дуулдаг хэлСолонгос, япон
УрсгалK-Pop, hip hop
Танил үе2008-одоо
ХөтөчӨмнөд Солонгос S.M. Entertainment
Гишүүн (5)Onew
Key
Minho
Taemin
Jonghyun
Цахим хаягshinee.smtown.com

SHINee (сол. 샤이니; Япон: シャイニー) бол Өмнөд Солонгосын S.M. Entertainment-ын 2008 онд гаргасан эрэгтэй хамтлаг. Энэ хамтлагийн 5 гишүүн: Унь-юү, Жунхён, Ки, Минь-ху болон Тэ-минь. Энэ хамтлагийн нэрийн утга нь англиар гэрэлтэх буюу "shine" болон хүрэлцээтэй байх "ee"-гээс бүтэх ба "Гэрэл гэгээг хэн нэгэнд түгээх" гэсэн утгатай. 2008 оны 5 сарын 23-нд анхны бяцхан цомог Replay-гээрээ дэбүт хийсэн ба #10-аас #8-д орж байсан. Тэд дэбүтээ 8 сарын 28-нд SBS-н Inkigayo-д "Replay" дуугаар хийсэн. Энэ хамтлаг Японд 2011 оны 6 сарын 22-нд EMI Records Japan-н "Replay" дуугаараа хийсэн юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

2008: Дэбүт болон The SHINee World[засварлах | кодоор засварлах]

2008 оны 5 сарын 22-нд анхны бяцхан цомог Replay-г гаргасан. Энэ цомог нь Солонгосын чартуудын 10, 8-д орж байсан ба 2008 оны эхний хагаст 17957 хувь борлогджээ. 2008 оны 6 сарын 7-нд тэд Сөүлийн олимпын цэнгэлдэх хүрээлэнд болсон Dream Concert-д Өмнөд Солонгосын дуучидтай хамт оролцож байсан. 2008 оны 6 сарын 22-нд анхны шагнал болох "Rookie of the Month"-г Cyworld Digital Music Awards-с авжээ.

Тэд анхны бүрэн хэмжээний цомог болох The Shinee World-оо 2008 оны 8 сарын 28-нд гаргасан. Цомог анх гараад л чартуудын 3-т орсон ба 30000 хувь борлогдсон. Цомгийн "Sanso Gateun Neo (Love Like Oxygen)" нь Martin Hoberg Hedegaard-н "Show the World" дууг сайжруулан дуулсан хувилбар юм. Энэ дуугаараа 2008 оны 9 сарын 18-нд анхны ялалтаа авсан. Тэд 5 дугаар Asia Song Festival-с "Best New Artist" шагналыг Японы охидын хамтлаг Berryz Koboтэй хамт авч байсан. Энэ үед The Shinee World цомгийн шинэчлэгдсэн A.Mi.Go,-г гаргасан. Энэ цомогт нэмэгдсэн 3 дуу: "Forever or Never", "사.계.한 Sa.Gye.Han (Love Should Go On)", "아.미.고 (Amigo)" (A.Mi.Go).

2009–2010: Алдар нэрд хүрсэн ба Lucifer[засварлах | кодоор засварлах]

Shinee 2 дахь бяцхан цомог Romeo-гоо 5 сарын 25-нд гаргав. Гол дуу "Juliette" нь 5 сарын 18-нд өмнө нь гарсан байна. Тэд эргэн ирэлтээ 2009 оны 6 сарын 5-нд KBS-н Music Bank-д хийсэн. Тэд 2009 оны 10 сарын 19-нд 3 дахь бяцхан цомог 2009, Year Of Us-ээ гаргасан. Гол дуу "Ring Ding Dong" нь 10 сарын 14-нд гарсан аж. Тэдний 2 дахь бүрэн хэмжээний цомог Lucifer 2010 оны 7 сарын 19-нд гарсан. Шинэчлэгдсэн хувилбараар Hello гэх нэртэйгээр 2010 оны 10 сарын 1-нд гаргасан. Энэ цомгийн 3 шинэ дуу: "Hello", "One" болон "Get It".

2011–2012: Японд дэбүт хийсэн ба The First, Sherlock[засварлах | кодоор засварлах]

2011 оны 1 сарын 1-нд Shinee Olympic Gymnastics Arena-д өөрсдийн Shinee World тоглолтоо хийсэн. Тэд Тайпэй, Нанжин, Сингапур, Нагоя болон Осакад аялан тоглосон юм. 2011 оны 6 сарын 22-нд "Replay" дуугаа япон хэлээр гаргасан ба эхний 7 хоногтоо 91000 хувь борлогджээ. Энэ хамтлагийн анхны япон цомог The First нь 2011 оны 12 сарын 7-нд гарсан. Япон цомогтоо 7 солонгос дуугаа шинэчлэн оруулсан байна. Shinee бас 2011 Winter SMTown – The Warmest Gift-д "Last Christmas" дууг дуулсан. Shinee-н 4 дэх бяцхан цомог Sherlock нь 3 сарын 19-нд гарсан ба эх хувиараа 3 сарын 21-нд гарсан. Японоор "Sherlock" нь 5 сарын 16-нд гарсан. Тэд Япон дахь анхны тоглолт SHINee World 2012-оо 2012 оны 4 сарын 25-наас эхлэн хийсэн бөгөөд 20 гаруй тоглолтыг Фүкүока, Саппоро, Нагоя, Оосака, Кообэ, Токио болон Хирошимад хийсэн. 2012 оны 10 сарын 10-нд тэд "Dazzling Girl" гэх сингл дууг япон хэлээр гаргасан ньхний долоо хоногтоо л 97111 хувь зарагдсан байсан.

2013–2014: Dream Girl, Why So Serious?, Boys Meet U, Everybody болон I'm Your Boy[засварлах | кодоор засварлах]

2 сарын 3-нд MBC-с цагаан сарын тусгай дугаарт "Shinee's Wonderful Day" (also known as "Shinee's One Fine Day")-г 2 сарын 10 хүртэл цацсан. Тэд хаа сайгүй аялж байсан ба Унь-юү Тайланд руу, Жунхён Япон руу, Ки, Минху хоёр Англи руу, Тэмин харин Швейцарь луу аялсан. Shinee-н 3 дахь солонгос цомог нь 2 хувилбартай: эхний хэсэг нь Dream Girl – The Misconceptions of You 2 сарын 19-нд гарсан, 2 дахь хэсэг нь Why So Serious? – The Misconceptions of Me нь 4 сарын 29-нд гарсан. 3 сарын 13-нд Shinee дахин япон сингл "Fire"-г гаргасан. 6 сарын 26-нд тэд 2 дахь япон цомог Boys Meet U-г гаргасан ба 8 сарын 21-нд "Dream Girl"-оо гаргасан. 9 сарын 29-нд 5 дахь цомог Everybody-г гаргана гэж зарласан ба 10 сарын 14-нд гаргасан. 5 сарын 19-нд тэд 10 дахь япон сингл "Lucky Star"-аа EMI Records-н доор гаргасан. 8 сарын 12-нд тэд 3 дахь япон цомгоо гаргана гэсэн ба I'm Your Boy-г гаргасан 9 сарын 24-нд тэд "Boys Meet U", "3 2 1" болон "Lucky Star"-г гаргасан.

2015–2016: Odd болон DxDxD[засварлах | кодоор засварлах]

2 сарын 17-нд тэд Хятадын цагаан сарын нэвтрүүлэг Chun Jie Wan Hui-д оролцсон анхны солонгос хүмүүс болсон. Энэ нэвтрүүлэг нь мөн 12 жилийн турш тасралтгүй гарсан билээ. Тэд 4 дэх цомог Odd-оо 5 сарын 18-нд гаргасан ба гол дуу "View"-г LDN Noise болон Жунхён нар хамтран зохиосон. Odd гарснаасаа хойш Billboard's Heatseekers Albums-д 9-д, Billboard's World Albums-д 1-т орсон. АНУ-д 2000 хувь зарагдсан аж. Шинэчилсэн цомог Married To the Music нь 2015 оны 8 сарын 3-нд гарсан ба 4 шинэ дууны хамт гарсан. Тэд 11, 12дах япон сингл "Sing Your Song", "DxDxD"-ээ 2015 оны 10 сарын 25-нд гаргасан ба дэд дуу нь тэдний 4 дэх япон цомгийн нэр нь болсон. 2016 оны 1 сарын 1-нд тэд бүрэн хэмжээний цомог D×D×D гаргаж "View"-г япон хэлээр дуулсан.

2017–2019: Five, Жунхёны нас баралт, Япон дахь аялан тоглолт, The Story of Light, гишүүд цэрэгт явав[засварлах | кодоор засварлах]

2017 оны хоёрдугаар сарын 22-нд SHINee бүрэн хэмжээний 5 дахь Five нэртэй Япон албумаа гаргалаа. Албумны үйл ажиллагаа болгон тэд Японд SHINee World 2017 аялан тогтолтоо нэг сарын 28-наас эхлэн, дөрөвдүгээр сарын 30 хүртэл нийт 10 хотод 25 тоглолтоо тавив. 2017 оны эхний хагаст SHINee Японд тогтолтоо ойролцоогоор 338,238 хүнд хүргэснээрээ 6-д жагсаж байлаа.

2017 оны арванхоёр дугаар сарын 18-нд хамтлагийн гишүүн Жунхён харамсалтайгаар амиа хоролжээ. Түүний оршуулгын ёслолыг арванхоёрдугаар сарын 21-нд хийж гүйцэтгэсэн ба хамтлагын бусад гишүүд болон Girls' Generation, IU, Super Junior, Red Velvet зэрэг бусад хамтлаг дуучид оршуулах ёслолд нь оролцжээ. Хамтлаг цаашид 4 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулахаар болж, Японд хийхээр төлөвлөж байсан тоглолтоо цуцлалгүйнээр амжилттай дуусгасан юм.

2018 оны 5-р сарын 15-нд SM Entertainment The Story of Light нэртэй Солонгос албумны 3 хэсэг тийсэр цацав. Албумны эхний хэсэг "Good Evening" сингл 5-р сарын 28-нд, 2-р хэсэг "Good Evening" сингл 6-р сарын 11-нд цацагдав. Хамтлагийн гишүүдийн хэлснээр албумны эхний хэсэг нь бусад хүмүүс тэднийг хэрхэн харж хүлээн авч байгаа, 2 дахь хэсэг нь тэд үнэндээ өөрсдийгөө хэрхэн яаж харж байгааг дүрсэлсэн гэжээ. The Story of Light албумны сүүлийн хэсэг нь 6-р сарын 25-нд "Our Page" нэртэй синглээр цацагдсан.

2018 оны 12-р сард хамтлагийн ахлагч Onew цэргийн алба хаах хүсэлтээ явуулж, 2019 оны 1-р сарын 17-нд цэрэгт явсан. Хамтлагийн гишүүд болох Key цэргийн дуу бүжгийн хэсэгт болон Minho Тэнгисийн цэргийн албанд тус тус хамрагдах хүсэлт гарган, зөвшөөрлөө авснаар мөн 2019 оны 3 сарын 4-нд Ки, Мину 4-р сарын 15-нд цэргийн алба хаахаар явав. Хамтлагийн отгон гишүүн Тэмин урлагийн салбарт үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

Гишүүд[засварлах | кодоор засварлах]

Нэр Иргэншил Төрсөн он сар өдөр Notes
Тайзны нэр Жинхэнэ нэр
Унюү / Onew (온유) И Жинки / Lee Jin Ki (이진기) Өмнөд СолонгосӨмнөд Солонгос Өмнөд Солонгос 1989 оны 12-р сарын 14 (1989-12-14) Ахлагч, гол хоолой,
Жунхён / Jonghyun (종현) Ким Жунхён / Kim Jong Hyun (김종현) Өмнөд СолонгосӨмнөд Солонгос Өмнөд Солонгос 1990 оны 04-р сарын 08 (1990-04-08)/ Нас барсан: 2017 Гол хоолой
Ки / Key (키) Ким Кибом / Kim Ki Bum (김기범) Өмнөд СолонгосӨмнөд Солонгос Өмнөд Солонгос 1991 оны 09-р сарын 23 (1991-09-23) Туслах хоолой, дэд реппер, дэд бүжигчин
Мину / Minho (민호) Чүи Мину / Choi Min Ho (최민호) Өмнөд СолонгосӨмнөд Солонгос Өмнөд Солонгос 1991 оны 12-р сарын 09 (1991-12-09) Гол реппер, туслах хоолой, визуал
Тэмин / Taemin (태민) И Тэмин / Lee Tae Min (이태민) Өмнөд СолонгосӨмнөд Солонгос Өмнөд Солонгос 1993 оны 07-р сарын 18 (1993-07-18) Туслах хоолой, гол бүжигчин, макнэ

Уран бүтээлчид[засварлах | кодоор засварлах]

Дүр төрх[засварлах | кодоор засварлах]

SHINee-н загварыг загвар зохион бүтээгч Ха Сан-бэг зохиодог ба өргөн ултай пүүз, бариу жийнс болон өнгөлөг зүйлсийг зохиосон. Эдгээр стилүүд гарснаас хойш сурагчид үүнийг "Shinee Trend" гэх болсон.

Дуу болон бүжиг[засварлах | кодоор засварлах]

SHINee К-поп-д амьд дуу, бүжгээрээ хамгийн сайн учир нь тэдний дууны үзүүлбэр, бүжиг дэглэлт нь өөр өөр ялгаатай байдаг.