Хэрэглэгч:Enkhjikh

Ухамсарт зүүд ( Lucid Dream )[засварлах | кодоор засварлах]

Та зүүдэн дотроо өөрийгөө зүүдэлж байна гэдгээ мэдээд биеэ хүсснээрээ удирдаж байсан уу? Зүүдэн дотроо хүссэн зүйлээ бүтээж , төсөөллийн ертөнцдөө амьдарч байсан уу? Хэрэв тийм бол та ухамсартай зүүдлэж үзсэн гэдэгт итгэлтэй байж болно. Энэ бол жирийн ухамсаргүй зүүдний дараагийн шат болох ухамсарт зүүдний төлөв байдал юм. Бидний ухамсар зүүдэнд нам унтаагаараа яваа хүн мэт, харагдаж, үзэгдэж, болж өнгөрч буй сонин хачин жигтэй бүх зүйлсийг бодит физик ертөнц хэмээн итгэж явж байдаг. Та зүүдний ертөнцөд өөрийгөө ухамсарлаж , физик ертөнц биш гэдгээ мэдсэн цагт өөрийгөө хүсснээрээ удирдаж , бодсон санасан бүхнээ хийж болох бөгөөд таны төсөөлсөн бүх зүйлс нүдний чинь өмнө биежих боломжтой болдог. Ингэж та өөрийн төсөөллийн ертөнцөө бүтээн, түүн дотроо амьдрах боломжтой. Энэ нь астрал биеэндээ шилжсэн үетэй харьцуулвал ухамсарт зүүдний төлөв нь бидний жирийн зүүдэлдэг шиг өнгө, дүрс, үйл явдалтай, харагдаж үзэгдэж буй юмс бүхэн яг л физик ертөнцийнх мэт байдаг бол астрал биендээ байх үед энэ бүхэн тийм биш, харагдаж байгаа бүхэн маш өвөрмөц илүү тод нарийн, төсөөллийн бус бодит, астрал материйн шинж чанартай байна. Нилээдгүй хүмүүс зүүдэндээ өөрийгөө ухамсарлаж үзсэн байдаг. Тэд тэнгэрээр дүүлэн нисч ,хүссэн бүхнээ хийдэг. Ухамсарт зүүд гэдэг маань зүүдэндээ өөрийнхөө ухамсарыг тодорхой түвшинд сэргээн ухамсарлах явдал юм. Ухамсартай зүүдлэх арга техникийн хувьд нилээн тууштай ажиллагаа шаарддаг. Та зүүдэндээ үнэхээр их анхаарал хандуулаад хичээгээд ирсэн цагт бүх зүйлс таны зорисноор болох болно.

♦ Та өөрийн хүссэн орд харшаа бүтээн байгуулж дотор нь ороод амарж наргиж цэнгэж болно.

♦ Та өөрийн хүссэн баатартаа хувиран тулалдаж болно.

♦ Ирээдүйд хийж бүтээхийг хүсч буй зүйлээ урьдчилан харж болно.

♦ Бэлтгэлийн дасгал сургуулилт хийж эв дүйгээ олж болно.

♦ Ямар хийсвэр зүйл бүтээмээр байна түүнийгээ биежүүлж болно.

♦ Өөрийн мөрөөдлийн эмэгтэй, эрэгтэйг бүтээн байгуулж, түүнтэй хамт цагийг зугаатай өнгөрүүлж болно.

♦ Өөрийн хүссэн адал явдал, киноны үйл явдлыг бүтээн, өөрөө гол дүрд нь орж гайхамшигт үйл явдлыг эрэлхийлж болно.

♦ Та өөрийн төсөөллийн ертөнцийг бүтээн байгуулах боломжтой. Харин та нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Таны бүтээн байгуулж буй бүхэн бодит зүйл биш таны төсөөллийн биежилт юм. Хэрэв та төсөөллийн ертөнцөөс илүү бодит зүйлийг эрэн хайж байвал астрал аялалд суралцаж болно. Гэсэн хэдий ч ухамсарт зүүд нь дээд зэргийн сонирхолтой учраас туршиж мэдэрж үзэхэд алзахгүй юм. Үүнд суралцахын тулд дараах дасгал сургуулилтын дагуу хичээллэнэ. Унтлагын өрөөг сайхан үнэртэй байлгах хэрэгтэй. Тэмдэглэлийн дэвтэр болон харандаа ,балыг дэрнийхээ хажууд тавиарай. Дээшээ харж хэвтээд наран сүлжээ буюу хүйсэн дээрээ гараа байрлуулаад оюун санаагаа ямар нэг зүйлсэд тогтоон бариарай. Эхлээд биеэ сайтар суллаж тайвшруулах хэрэгтэй. Бясалгал , ховс, амьсгалын дасгал юу ч байж болно. Одоо та далд ухамсарт тунхаглал уншина. Дотроо давтан хэлнэ үү Би зүүдээ манана гэж нилээдгүй олон удаа хэл. Өглөө сэрээд би болж өнгөрсөн бүхнийг нэг нэгэнгүй эргэн санах болно. Үүнийг 3 удаа дотроо давтан унш. Үүнийхээ дараа баруун талаараа хажуулдан хэвтэж, 2 хөлөө бага зэрэг нугалж өгөөрэй.

♦ Сайн дураар ухамсарт зүүдэнд шилжих техник 1 Биеэ тайвшруулж суллаад ямар нэг дурын үйл явдал сонгож төсөөлөөрэй. Юу ч байж болно. Та өөрөө голд дүр буюу 1р биендээ байж үйл явдлаа үргэлжлүүлэн төсөөлөх хэрэгтэй. Нойронд автах хүртлээ тасралтгүй тэр зүйлээ та төсөөлөн төсөөлсөөр нэг л мэдэхэд тэр үйл явдал дотроо явж байгаа гэдгээ та ухаарах болно. 1 зүйл сануулж хэлэхэд төсөөлөн харах чадвар маш их хэрэг болох учраас төсөөлөх чадвар сайн байвал зохино.

♦ Арга 2

1 ээс эхлэн тоо тоолно. Тоо болгоныхоо араас би зүүдэлж байна гэж хэлнэ. Ингэж явсаар 105 би зүүдэлж байна, 400 би зүүдэлж байна. Нэг мэдсээр та үнэхээр зүүдлэж байгаагаа мэднэ.

♦ Арга 3

Өглөө эхний удаа нүдээ нээгээд огтхон ч битгий хөдлөөрэй. Жаахан хөдлөх л юм бол хөдөлгөөн нь зүүдийг сарьнуулдаг, Тархины Тета давтамжаас ( Тета - Унтаа сэрүүний завсар, гүн тайвшралын үе) шууд Бэта давтамжинд ( Бета - Сэрүүн идэвхтэй төлөв )шилждэг тул хөдөлгөөн хийж болохгүй, нүдээ буцаж хаах хэрэгтэй. Дөнгөж саяхан юу болсон талаар нэг нэгэнгүй ухараан санахыг хичэээгээрэй. Үнэхээр хөдөлгөөн хийгээгүй бол зайлшгүй саяхан юу болсон бүхэн эргэн санагдана. Санаж байгаа бүхнээ улам гүнзгий санаж төсөөл. Энэ үед та буцаад зүүдний төлөвт шилжин орох гэж байгаа тул дотроо үүнийг давтан хэлнэ үү. Би одоо зүүдлэх гэж байна. Энэ бол зүүд, Би өөрийгөө ухамсарлах болно гэж 3 удаа давтан хэл. Энэ үйл явцын дараа та өөрийн зүүдэн дотроо ухамсартайгаар зогсож байгаагаа мэдэрнэ. Тэгээд хөл гараа хөдөлгөөд орчин тойрноо хар. Одоо та юу хиймээр байна, хүссэн бүхнээ хий. Бүрэн сэрснийхээ дараа хөдөлгөөн хийлгүйгээр юу зүүдэлсэн бүхнээ эргэн сана. Хангалттай санасан үедээ тэмдэглэлийн дэвтэрээ аваад санаж байгаа бүхнээ маш хурдан тэмдэглэн бичиж болно. Зүүдний тэмдэглэл бол маш онцгой ач холбогдолтой. Оюун санаандаа хадгалаад байж байна гэж бодож болох ч үнэндээ цаг хугацаа өнгөрөх тусам ой санамжинд байгаа зүүд чинь бага багаар сарнисан байх болно. Зүүдний тэмдэглэл хөтлөж занших нь зүүдээ бага багаар санасаар сүүлдээ бүрэн санаад удирдаж сурахын гол үндэс билээ. Танд амжилт хүсье.