Wikipedia:Онцлох өгүүлэл-2014

Ген нь амьд организмын удамшлын мэдээллийг агуулсан молекул нэгж юм. Шинжлэх ухааны хүрээнд, дезоксирибонуклейн хүчлийн (ДНХ) ба рибонуклейн хүчлийн (РНХ) , полипептид эсвэл РНХ-н хэлхээг кодчилдог (дарааллыг тогтоодог) хэсгийг нь ген гэж нэрлэдэг. Гэсэн хэдий ч генийн материалын үүргийг юу гүйцэтгэдэг тухай маргасаар байна. Ген нь бүхий л уураг болон РНХ-ийн ажиллагаатай хэлхээг тодорхойлдог учир амьд биетүүд нь генээс шууд хамааралтай. Генүүд нь организмын эсүүдийг тэтгэх ба үүсгэх мэдээллийг агуулдаг ба үржлийн үед эцэг эхээс үр удамдаа генийн шинж тэмдгүүдийг дамжуулан өгдөг. Бүх организмууд нь өөр өөр биологийн шинж тэмдгүүдэд хамааралтай генүүдийг агуулдаг. (бүрэн эхээр унших)