Wikipedia:Сүүлийн үеийн мэдээ-2014

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
2014 оны мэдээний сан


Palau Nacional.jpg
  • 8 сарын 27Барселон хотод сүүлийн жилүүдэд оршин суугчидаас нь 5 дахин олон жуулчид ирэх болсноор иргэдийн амгалан байдлыг барууны жуулчид алдагдуулж хог тарих, архидах, танхайрах байдал газар авч олон зуун Барселончууд эсэргүүцэж жагслаа. >>
HRIV Impact.gif
  • 8 сарын 26 — 10 жилийн турш 67Р сүүлт од руу нисч хүрсэн Розетта сансрын хөлөг нь удахгүй энэ 11 сард сүүлт одон дээр буугч төхөөрөмжөө газардуулж нарийн судлахаар бэлтгэж газардах 5 байрлалыг тогтоогоод байна. >>
E-Reader held up.JPG
  • 8 сарын 23Норвегийн Ставингерийн их сургуулийн судлаачид хүн киндл, айпад, таблетнаас и-ном уншихад цаасан ном уншихаас бага зүйл санаж хадгалдгийг тогтоов. >>
Rotating earth (large).gif
  • 8 сарын 20 — Сүүлийн 300 жилд Дэлхийн хүн ам 10 дахин өсчээ. 1804 онд нийт хүн ам 1 тэрбум, 1922 онд 2 тэрбум, 1974 онд 4 тэрбум, 2010 онд 7 тэрбумд хүрсэн, 2018 онд 8 тэрбумд хүрнэ. Мөн байгальд олон зуун төрлийн амьтан, ургамлууд хүний хэт өсөлт ба болгоомжгүй байдлаас болж устаж хорогджээ. >>
Guyuk khan's Stamp 1246.jpg
  • 8 сарын 19Монгол, Япон уран бичлэгийн үзэсгэлэн наймдугаар сарын 20-оос “Blue Moon” арт галерейд нээгдэнэ.
Animati3.gif
Grafted blossoming tree unidentified white pink.JPG
Axial compressor.gif
  • 8 сарын 1Монгол улсад анх удаагаа Боинг онгоцны бүрэн задаргаа засварыг МИАТ-ын засварын алба хийж эхэллээ. Гадны улсуудад 1,5 сая ам.долларт хийдэг засварыг Монгол инжинерүүд 1,2 саяд гүйцэтгэж өрсөлдөж байна. >>
Moon Limb & Troposphere.JPG
Black hole lensing web.gif
  • 7 сарын 22 — Огторгуйн ихэнх галактикийн төвд сансрын хар нүх оршдог. Харин зарим галактикийн төвд нэг биш хэд хэдэн хар нүх оршдогийг эрдэмтэд тогтоов. >>
Virus Blaster.jpg
  • 7 сарын 20 — Дэлхий даяар өдөр бүр 100 000 гаруй гэр ахуйн ухаалаг цахилгаан хэрэгслүүд (ухаалаг тв, ухаалаг хөргөгч...) интернэтэд холбогдсноос болж шинээр вирустэж хакеруудын мэдэлд ордог байна. >>
Muybridge race horse animated.gif
  • 7 сарын 18 — Эх орноороо мориор аялах "Морьтон Монгол" төслийн 5 гишүүнтэй багийнхан 5 сараас аяллаа эхэлж одоо 3000км зам туулж Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд хүрлээ. Тэд нийт замынхаа 40%-ийг туулжээ. >>
Water droplet blue bg05.jpg
  • 7 сарын 16АНУ-ын Калифорнид усыг үргүй хэрэглэсэн болон хамаагүй гоожуулсан иргэн, байгууллагыг өдөрт 500 ам.дол-оор торгох хуулийг баталлаа. >>
GoogleStreetViewCar Subaru Impreza at Google Campus.JPG
  • 7 сарын 15 — Google Map-ийн илүү дэлгэрэнгүй харуулдаг Street View үйлчилгээ нь энэ 8 сараас эхлэн Монголын хотууд ба зам гудамжыг дэлгэрэнгүйгээр нэтийн газрын зургаараа харуулж эхлэнэ. Ингэснээр хэрэглэгч дурын зам дээрх цэгээсээ эргэн тойрноо 360 градус ажиглах боломжтой.
Cellflex koaxialkabel.jpg
  • 7 сарын 13АНУ-ын Бэлл Лабс компанид энгийн холбооны зэс утсаар 10 гигабитийн хурдтай интернэт дамжуулж шилэн каблиас илүү технологийн боломжийг батлав. >>
Li ion laptop battery.jpg
  • 7 сарын 11 — Калифорны их сургуулийн судлаачдын гаргаж авсан энгийн элсний хольцтой лити ион зай нь одооны гар утаснуудад хэрэглэдэг лити ион зайнаас 3 дахин их хүчин чадалтай байна. >>
Diversity of plants image version 5.png
Airwolf 3d Printer.jpg
1 hongkong panorama victoria peak 2011.JPG
  • 7 сарын 2Хонконгд өчигдөр 80000 гаруй иргэдийн Бээжингийн бодлогын эсрэг ба илүү их ардчилалийг шаардсан жагсаал боллоо. >>
Kohlenstoffnanoroehre Animation.gif
  • 6 сарын 293 хэмжээст хэвлэлийн аргаар хүний бүх эрхтэнг эс бүрээр нь бүтээж хэвлэх цаг ойртсоор байна. Одоогийн био 3 хэмжээст хэвлэлийн аргаар хүний судас ба зарим жижиг эрхтний хэсгийг бүрэн хэвлээд байна. >>
Solarfeld Erlasee, 1.jpg
BolexH16.jpg
  • 6 сарын 20 — Монголд анх удаагаа зохиогдож байгаа андергроунд төрлийн киноны "Алтан хальс" олон улсын уралдаанд 33 бүтээл өрсөлдөж байна. >>
Yokohama MinatoMirai21.jpg
  • 6 сарын 16Бразилд болж буй хөлбөмбөгийн ДАШТ-д баг нь хожигдсон Японы хөгжөөн дэмжигчид тэмцээний дараа нутгийн заншлаараа бүгдээрээ хогийн уут барин суусан суудал доорх хогоо цэвэрлэж цэнгэлдэхийн хэсэг газрыг цэвэрлэсэн нь бусад орныхныг гайхшруулж өөрөөсөө ичэхэд хүргэжээ. >>
Ibiza old town harbour (236730060).jpg
  • 6 сарын 15 — Испаний Ибиза арлын иргэд арлынх нь орчимд газрын тосны хайгуул хийхийг эсэргүүцэж 60000 иргэд нь эсэргүүцэлд гарын үсэг зурж дэлхийн экологийн өвөөр бүртгэгдсэн арлаа хамгаалжээ. >>
125x125-pseudo-square-monocrystalline-solar.cell.jpg
  • 6 сарын 10 — Одоогийн нарны цэнэг хураагч хавтангаас 40% илүү чадалтай ба илүү хямд хавтангийн технологийг Калифорны их сургуулийн профессор Али Жави гаргаж авав. >>
Tuul River Mongolia.JPG
  • 6 сарын 9Туул голыг хамгаалах судлах чиглэлээр “Туул форум”-ыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Туул голын сав газрын захиргаа, 2030 Усны нөөцийн бүлэг төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж Туул Голын Сав Газрын Зөвллийг үүсгэн байгуулав. >>
ColumbiaMedicalCenter.jpeg
  • 6 сарын 2АНУ-ын Колумбын их сургуулийн эрдэмтэд анх удаа хүний үүдэл эснээс үений зөөлөн эдийг лабораторид ургуулж чадлаа. >>
Google's Lexus RX 450h Self-Driving Car.jpg
ISEE3-ICE.jpg
GSI-Darmstadt-Südbau.jpg
Argentinosaurus DSC 2943.jpg
BicycleBersaglieri2.jpg
  • 5 сарын 16 — Италийн зохион бүтээгч Жианлука Сада огт хигээсгүй дугуйтай бөгөөд эвхэгдээд дундаж спортын цүнхэнд багтдаг унадаг дугуйг зохион бүтээлээ. >>
Cnt zz v3.gif
  • 5 сарын 15 — Макс Планкын институтын эрдэмтэд ба Сингапурын их сургуулын эрдэмтэд графинийг хязгааргүй дулаан дамжуулах чадвартай болхыг тогтоов. >>
Anchorage1.jpg
  • 5 сарын 8АНУ-ын Аляскад байгаа Пэблийн зэс ба алтны том уурхайг нээхийг орон нутгийн байгаль хамгаалагчид хүчтэй эсэргүүцэж тэмцснээс болж Рио Тинто компани уг уурхайд оролцохоо больж 19%-ийн хувьцаагаа Цагаан Ордны нөлөөлөл дор орон нутгийн байгууллагуудад хандивллаа. >>
ChessSet.jpg
Periodic table (polyatomic).svg
  • 5 сарын 2 — Химийн 117 дахь хэт хүнд элементийг Германы ГСИ лабраторид хиймлээр гарган авч чадлаа. Одоогоор 117-р элементэд нэр өгөөгүй байна. >>
Internet Explorer 10 logo.svg
Borough tube station lifts 01.jpg
  • 4 сарын 22Хитачи компани дэлхий дээрх хамгийн хурдан цахилгаан шат барих гэж байгаагаа мэдэгдлээ. 2016 онд Хятадын Гуанжоу хотод ашиглалтанд орох Гуанжоугийн санхүүгийн төвийн барилгад суурилуулагдах энэхүү цахилгаан шат нь 20 м/с хурдтай байх бөгөөд тус барилгын 1-р давхраас 95-р давхар хүртэл гарахад 43 секунд зарцуулна. >>
  • 4 сарын 19 — Төслийн шатандаа байсан Вант улсын цамхгийн (англ. Kingdom Tower) барилгын ажил ирэх долоо хоногоос эхлэх гэж байна. Саудын Араб улсын Жидда хотод баригдах энэхүү барилгыг 200 давхар бүхий 1000 м өндөртэй барихаар төлөвлөж байгаа бөгөөд баригдаж дуусаад дэлхийн хамгийн өндөр барилга болох юм. >>
Volkswagen XL driver side.JPG
  • 4 сарын 19Волксваген компани 1 литр дизелиэр 160км явдаг цахилгаан-дизель машин XL1-ийг танилцуулав. XL1 нь зөвхөн зайгаараа 35км явж чадна. >>
Kepler186f-ArtistConcept-20140417.jpg
  • 4 сарын 18 — Сансрын Кеплер одон орны дурнаар анхны дэлхийтэй ойролцоо хэмжээтэй, одныхоо амьдрал байж болохуйц бүсэд тойрон эргэж буй гараг илрүүлжээ. Кеплер-186ф хэмээн нэрлэгдсэн энэхүү гараг нь дэлхийгээс 500 гэрлийн жилийн зайд оршдог байна. >>
Graphen.jpg
  • 4 сарын 15Графин нь металаас 200 дахин бөх, тунгалаг, зэснээс илүү цахилгаан дамжуулдаг ойрийн 30 жилд бүх үйлдвэрлэл ба технологид хувьсгал авчирах шинэ материал юм. >>
Tuul River Mongolia.JPG
  • 4 сарын 9 — Өнөөдөр МСҮТ-ийн 1000 оюутнууд Туул голын эргийн дагуу 16км хэсгийг цэвэрллээ. >>
PIA18071-SaturnMoonEnceladus-WaterOcean-20140403.jpg
  • 4 сарын 3Санчир гаргийн дагуул Энселадусын өмнөд туйлын 30-40 км зузаан мөсөн бүрхүүл доор 8-16 км гүнтэй томоохон хэмжээний шингэн усан далай байгааг Кассини сансрын хөлгөөс авсан мэдээллээр НАСА-н эрдэмтэд нотолсон байна. >>
Chile topo en.jpg
  • 4 сарын 2Чили улсад 8.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн төв тус улсын Икике хотоос баруун хойш 92 км зайд байжээ. Газар хөдлөлтийн улмаас 6 хүн амь үрэгдсэн ба 2.11 м өндөртэй цунами үүсчээ. >>
  • 4 сарын 1 — Автомашин үйлдвэрлэгч Мазда компани цахилгаан хөдөлгүүртэй машинаас ч илүү байгальд хоргүй машиний хөдөлгүүрийн технологи SkyActiv-г нээснээ зарлав. >>
Stem cells diagram.png
  • 3 сарын 31 — Улсын 1-р төв эмнэлэгт Үүдэл эсийг шилжүүлэх эмчилгээг анх удаа хийж анагаахын маш өндөр түвшиний эмчилгээг Монголд нэвтрүүллээ. >>
  • 3 сарын 29 — "Монгол кино" ном гарлаа. Уг номонд кино урлагийн нэрт уран бүтээлчдийн бүрэн лавлахийг багтаажээ.
  • 3 сарын 28 — АНУ-д 14 настай сургуулийн сурагч Garamond үсгийн хэлбэрээр бичиг баримтаа хэвлэхэд 30% бага принтерийн хор үрэгддэгийг олж үүнийг одоогийн Америкийн төрийн бичиг хэрэгт хэрэгжүүлвэл жилд 136 сая ам.доллар хэмнэхийг тооцоолжээ. >>
Undesni tuuhiin muzei zurag.jpg
  • 3 сарын 27 — Үндэсний түүхийн музейд ирэх 4 сарын 8-нд 160 орчим шинэ ховор үзмэртэй 1300 жилийн өмнөх эртний Монголын түүхийг танилцуулах үзэсгэлэн нээгдэнэ.
Gorge du Verdon Goat 0254.jpg
Bitcoin logo.svg
  • 3 сарын 21Биткойний саяхан хаагдсан дижитал зах зээл Mt.Gox-ын албанаас "мартагдсан" хард дискэнд байгаа 116 сая долларын ханш бүхий 200000 биткойнийг олсноо зарлав. Нийт 850000 биткойнийг хакеруудад алдсан тус зах зээл өнгөрсөн сард дампуурлаа зарласан юм. >>
Ilc 9yr moll4096.png
  • 3 сарын 20Харвардын их сургуулийн одон орончид ертөнц их тэсрэлтээр үүссэний дараахан болсон таталцлалын долгионийг илрүүлж ертөнцийн үүслийн чухал эх үүсвэрийг бататгав. >>
  • 3 сарын 19Европын Холбооны парламентаас тамхины хайрцган дээр гэмтсэн эрхтнүүдийн зургийг томоор хэвлүүлэхийг хуульчиллаа. Монгол улсын хувьд мөн адилаар архины шил ба хайрцган дээр архинд гэмтэх эрхтний зургийг тавьж нийтийн эрүүл мэндийг хамгаалах боломжтой. >>
Flag of Crimea.svg
Alternative Energies.jpg
  • 3 сарын 17Германы 2600 оршин суугчтай Вилдполдсрайд суурин нар салхины эрчим хүчинд бүрэн холбогдож хэрэгцээнээсээ 500% илүү цахилгаан үйлдвэрлэж илүүдлээ улсынхаа төв шугманд зарж жилдээ 4 сая евро олдог. >>
  • 3 сарын 14-15АНУ-ын Вашингтон хотноо АНУ-д сурч, ажиллаж буй Монгол улсын иргэдийн дунд "Надад хэлэх үг байна-4" хэмээх илтгэлийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд АНУ-ын өнцөг булан бүрээс ирсэн 18 залуу өрсөлдсөн байна. Энэхүү тэмцээн нь анх 2011 оноос зохиогдож эхэлсэн бөгөөд өмнөх тэмцээнүүд Лос-Анжелес, Сан-Франциско, Чикаго хотуудад болж байжээ.
InternetPenetrationWorldMap.svg
Structure of Stars (artist’s impression).jpg
Boeing 777-200ER Malaysia AL (MAS) 9M-MRO - MSN 28420 404 (9272090094).jpg
IPC logo (2004).svg
MarkZuckerberg-crop.jpg
  • 3 сарын 2Фейсбүүкийн үүсгэн байгуулагч 29 настай Марк Зүкерберг (доорх зураг) өнгөрсөн онд 1 тэрбум долларыг хандивт өгч дэлхийн 2013 оны шилдэг хандивлагч боллоо. >>