Wikipedia:Хуудас устгахтай холбоотой баримтлах бодлого
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
|
|
Зөвхөн админууд хуудас, категори, зургийг устгах боломжтой. Хуудсыг шууд устгах шаардлага гараагүй тохиолдолд, бусад хөгжүүлэгчидтэй зөвлөлдөнө. Зарим тохиолдолд "Дахин чиглүүлэх" нь устгахаас илүү үр дүнтэй байж болно.
Агуулга |
[Засварлах] Шууд устгах
[Засварлах] Бүх төрлийн хуудаст хамаарах
Бүх төрлийн хуудсыг доор дурьдсан нөхцөлд шууд устгана. Үүнд:
- "Утгагүй" зүйл агуулсан хуудсуудыг,
- Туршилтын хуудас. Жишээлбэл, "Би ямар нэгэн юм бичиж болж байна уу?" гэсэн бичлэгтэй,
- Вандализм агуулсан,
- Өмнө устгагдсан хуудастай адил агуулгатай хуудас. Устгахын өмнө тухайн хуудасны агуулга өмнөхтэй адил байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.
- Түгжигдсэн хэрэглэгч. Түгжигдсэн хэрэглэгч, түгжигдсэн хугацаа нь дуусаагүй үедээ үүсгэсэн хуудсыг,
- Зохиогчийн хүсэлтээр. Тухайн хуудсыг анх үүсгэсэн зохиогчийн хүсэлтээр, эсвэл тухайн хуудсыг үүсгэсэн зохиогч нь ямар ч бичлэггүй болгосон тохиолдолд,
- Доромжлол агуулсан хуудас. Хүн, эсвэл ямар нэгэн зүйлсийг доромжилсон утга бүхий хуудсыг,
- Зар сурталчилгааны хуудас. Компани, бараа бүтээггдэхүүн, үйлчилгээ зэргийг сурталчилсан агуулга бүхий хуудсыг,
- Зохиогчийн эрхийг зөрчсөн хуудас. Энэ ангилалд доорхи зүйлс багтана. Үүнд:
- Аливаа вэб хуудаснаас шууд хуулбарласан мэдээлэл бүхий хуудсыг,
- "Түүх" хуудаст өмнөх өөрчлөлтийн талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй хуудсыг,
- Худал мэдээлэл, эсвэл зохиогчийн зөвшөөрөлгүйгээр оруулсан мэдээлэл,
[Засварлах] Өгүүллүүдтэй холбоотой
Доор дурьдсан шалтгаанаар өгүүллийг шууд устгаж болно. Үүнд:
- "Бүр хэт богино", эсвэл утга илэрхийлээгүй хуудсыг. Гэхдээ хэдий богино боловч хэрэгтэй мэдээлэл агуулсан тохиолдолд, "бүр хэт богино" шалтгаанаар устгаж болохгүй.
- Бичлэггүй хуудас. Бичлэг агуулаагүй, эсвэл дан холбоосуудаас бүтсэн хуудсыг,
- Алдартай бус хүмүүс, бүлэг, компани, вэбхуудасны талаархи мэдээлэл агуулсан өгүүллийг,
[Засварлах] Дахин чиглүүлэх
Өгүүллийг устгахын оронд дахин чиглүүлэх нь зарим тохиолдолд тохиромжтой байж болно. Доорхи тохиолдолд дахин чиглүүлсэн хуудсуудыг шууд устгана. Үүнд:
- Дахин чиглүүлсэн хуудас нь байхгүй тохиолдолд,
- Өгүүллээс хэрэглэгчийн хуудас руу, эсвэл хэрэглэгчийн "Миний яриа" хуудас руу дахин чиглүүлсэн үед,
[Засварлах] Зураг
Зохиогчийн эрхээр хамгаалагдсан зураг, дүрсийг аплоуд хийхийг хориглох ба аплоуд хийгдсэн тохиолдолд шууд устгана.
[Засварлах] Категори
Хоосон категорийг шууд устгаж болно.
[Засварлах] Хэрэглэгчийн хуудастай холбоотой
Доорхи хоёр тохиолдлоос бусад үед Хэрэглэгчийн хуудсыг шууд устгаж болохгүй.
- Хэрэглэгчийн өөрийнх нь хүсэлтээр,
- Байхгүй хэрэглэгчийн хуудсыг,
[Засварлах] Загвартай холбоотой
Хэрэв загвар нь доромжлол эсвэл заналхийлэл агуулсан байвал шууд устгана. Бусад тохиолдолд шууд устгаж болохгүй.
[Засварлах] Анхааруулан устгах
Доорхи төрлийн хуудсуудыг эхэлж анхааруулаад, дараа нь устгана. Үүнд:
- Wikipedia:Википедиа нь ... биш ангилалд багтсан хуудас.
- Мэхлэлт болон худал мэдээлэл. Мэдээллийн эх сурвалжаа заагаагүй, эсвэл эх сурвалж нь худал хуудсыг,
- Анхдагч судалгаа. Анхдагч судалгаа мөн эсэхийг шууд тодорхойлоход хүндрэлтэй тул ийм төрлийн хуудсыг,
- Шинэ нэр томъёо. Шинэ нэр томъёо агуулсан гэж үзвэл, эхлээд "шинэ" эсэхийг нь шалгана,
- "Бүр хэт богино". "Бүр хэт богино" өгүүллэгийн агуулга нь чухал гэж үзсэн тохиолдолд,
[Засварлах] Устгах хэлэлцүүлэг
Хуудсуудыг устгахаас долоо (7) хоногийн өмнө мэдэгдэх хэрэгтэй. Үүнд:
- Wikipedia:Википедиа нь ... биш-д багтсан хуудсуудыг,
- Бусад Википедиагаас шууд хуулж, байрлуулсан хуудсуудыг
[Засварлах] Устгаж болохгүй хуудсууд
- Монгол Википедиад байх ёстой өгүүллүүд жагсаалтад багтсан өгүүллүүдийг устгаж болохгүй. Шаардлагатай тохиолдолд засварлана.
- Үндсэн өгүүллийн гарчигт алдаа байна гэж үзвэл дахин чиглүүлнэ.
[Засварлах] Лог хуудас
- Устгагдсан бүх хуудсуудын жагсаалт энд байна.
[Засварлах] Устгасан хуудсыг дахин сэргээх
Хэрэв хуудсыг дахин сэргээх шаардлагатай гэж үзвэл админуудад хандана уу.

