Wikipedia:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2008-20

МЭӨ III зууны Грекийн математикч, геометрын эцэг хэмээн нэрлэгддэг Евклид, Рафаелийн Афины сургууль зургийн нэгэн хэсэг дээр дүрслэгдсэн байгаа нь.
МЭӨ III зууны Грекийн математикч, геометрын эцэг хэмээн нэрлэгддэг Евклид, Рафаелийн Афины сургууль зургийн нэгэн хэсэг дээр дүрслэгдсэн байгаа нь.

Математик нь тоо хэмжээ, бүтэц, огторгуй, өөрчлөлт зэрэг ойлголтууд дээр төвлөрсөн мэдлэгийн цогц, мөн тэдгээрийн тухай судалдаг шинжлэх ухаан юм.

Математик нь тоолох, тооцоолох ба хэмжих үйлдлүүд, мөн физик объектуудын хэлбэр дүрс ба хөдөлгөөний системтэй судалгаан дээр хийсвэрлэл, логик сэтгэлгээг хэрэглэсний үр дүнд үүссэн. Математикчид эдгээр ойлголтуудын талаар шинэ таамаглал дэвшүүлж, тэдгээрийн үнэн болохыг зохих аксиомууд ба тодорхойлолтуудаас логик дүрмүүдийг чанд баримтлан батлах зорилготой судалгаа хийдэг.

Математикийн наад захын хэмжээний мэдлэг ба хэрэглээ нь хувь хүн болон нийгмийн зайлшгүй чухал хэсэг болсоор ирсэн. Энэ үндсэн санаануудын сайжруулсан хэлбэр нь олон иргэншлүүдийн ном судруудад хадгалагдан үлдсэн байдаг. Өнөөдөр математик нь байгалийн шинжлэх ухаан, инженерчлэл, анагаах ухаан, эдийн засаг гэх мэт олон салбаруудад дэлхий даяар хэрэглэгдэж байна.

Дэлгэрэнгүй - Өөр онцлох өгүүллүүд...