Wikipedia:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2008-32

Морь унасан Абаха. Рашид ад-Дин, XIV зууны эхэн үе
Морь унасан Абаха. Рашид ад-Дин, XIV зууны эхэн үе

Абаха хан (1234–1282) (Абага, Абага хан ч гэдэг) Персийн Ил Хан улсын хоёрдахь Монгол удирдагч (Ил-хан) байлаа. Хүлэгү хан, Догуз хатны дундаас гарсан хүү Абаха 1265–1282 онд Ил Хан улсыг захирч байсан бөгөөд түүнийг дүү Тэкүдэр нь залгамжилжээ. Абахагийн хаанчлалын жилүүдийн ихэнх хугацаанд Монголын Эзэнт гүрэн дотоодод дайнтай байлаа. Тухайлбал Ил Хан ба умард зүгийн Алтан Ордын хоорондох дайныг дурдаж болно. Абаха мөн Сирийг эзлэн авахаар удаа дараа оролдсон боловч амжилтгүй болжээ. Тухайлбал Хомсын хоёрдугаар тулалдаанд ялагдал хүлээсэн байдаг.

Абаха 1234 онд төрсөн. Тэрбээр Ил Хан улсыг үндэслэн байгуулагч Хүлэгү хан, түүний гэргий Хэрэйдийн гүнж Догуз хатны дундаас гарсан хүү юм. Догуз Несториан Христ байсан бөгөөд олон шашинд хүлцэнгүй ханддаг байсан Монголчуудын оюун санааны удирдагч гэгддэг байв. Абаха өөрөө эхийнхээ нөлөөгөөр Христ шашинд ихэд талтай байсан боловч Буддын шашинтан болсон ажээ. Хүлэгүгийн хайртай хүү тэрбээр Туркестаны захирагч болсон. (бүрэн эхээр унших)