Wikipedia:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2009-29

Чили улс дахь тоглолт
Чили улс дахь тоглолт

Франц Фердинанд (Англи: Franz Ferdinand) бол Шотландын Глазгов хотоос гаралтай рок хамтлаг. Австрийн хунтайж агсан Franz Ferdinand-ын нэрээр нэрлэгдсэн хамтлаг 2001 онд гоцлол дуучин болон гитарчин Алекс Капранос, басс гитарчин Боб Харди, ритм гитар даралтат хөгжимчин Ник МакКарти мөн цохитот хөгжим, бөмбөрчин Пол Томсон нарын бүрэлдэхүүнтэйгээр 2001 онд байгуулагджээ.

Хэдий анхны сингл цомог "Darts of Pleasure" (2003) нь маш муу амжилт үзүүлсэн боловч ирэх жил нь гаргасан анхны бие даасан цомог нь гайхамшигтай амжилт авчирч Английн чарт-д гуравт орж, тухайн жилийнхээ Mercury Music Prize шагналыг хүртэж мөн 2005 оны BRIT Awards-н шилдэг хамтлаг болон шилдэг рок арт шагналыг хүртлээ. Мөн топ 10-т 3 сингл нь орж, "Take me out", "The Dark of the Matinee" дуунууд нь супер хит болж "Micheal" шилдэг 20 дуунд багтлаа.

Дараагийн "You Could Have It So Much Better" цомог нь Английн чартын 1, "Do You Want To" сингл нь топ-10т орсноос гадна "Walk Away", "The Fallen" зэрэг хит дууг багтаажээ. (бүрэн эхээр унших)