Wikipedia:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2009-32

ДНХ
ДНХ

Генетик бол амьд организмуудын хэлбэр болон удамшлыг судалдаг шинжлэх ухаан юм. Балар эртний үеэс сонгон үржүүлэх аргаар ургамал болон амьтныг сайжруулах зорилгоор онцлог шинж чанарын удамшлын талаарх мэдлэг далдуур хуримтлагдсаар ирсэн юм. Гэхдээ удамшлын механизмыг олж таних зорилготой орчин үеийн генетикийн шинжлэх ухаан нь 1800-аад оны дунд үед амьдарч байсан Грегор Менделийн хийсэн ажлаас улбаалдаг. Хэдийгээр тэрээр удамшлын зүй тогтолын физик суурь тулгуурыг мэддэгүй байсан ч Мендель удамшлын тулгуур нь тодорхой шинж чанар хоорондоо хамааралгүй замаар удамших дискрет процесс болохыг ажигласан байна. Удамшлын эдгээр тулгуур нэгжүүдийг өнөө үед гени гэж нэрлэдэг.

1900-аад оны эхэн үед Менделийн хийсэн ажиглалтуудыг дахин туршиж нээсний дараа 1910-аад оны үеэр эхэлсэн судалгааны үр дүнд анх удаа удамшлын тухай физик ойлголтыг гаргаж ирсэн. Том эслэг бүтэц болох хромосом гэгчийн дагуу шулуун байрласан гениүд байдаг тухай ойлголт юм. 1950-аад он гэхэд хромосомын цөм нь ДНХ гэж нэрлэгдэх болсон урт молекул байдаг болон гениүд нь энэхүү молекулын дотор шугаман хэсэг байдлаар оршдог болохыг ойлгосон. ДНХ-ийн нэг хэлхээ нь дөрвөн төрлийн нуклеотидоос бүрдсэн гинжин бүтэцтэй бөгөөд удамшлын мэдээлэл нь эдгээр нуклеотидуудын дараалалд агуулагддаг. 1953 онд Ватсон, Вилкинс, Крик нар ДНХ-ийн гурван хэмжээст бүтэц нь хос хэлхээ бүхий спираль бөгөөд хэлхээ тус бүр дээрх нуклеотидууд нь хос хосоороо холбогдон оршдгийг гаргасан байна. Хэлхээ бүр нь шинээр хам хэлхээ үүсгэх нийлэгжилтэнд зориулж загвар болж өгдөг бөгөөд мэдээллийг өвлүүлэх физик механизм нь болдог. (бүрэн эхээр унших)