Wikipedia:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2009-41

Стивен Спилберг
Стивен Спилберг

Стивен Аллан Спилберг (Англи: Steven Allan Spielberg) нь Америкийн кино найруулагч, продюсер, кино зохиолч юм. Дэлхийд нэр алдраа цуурайтуулсан олон олон кино оддыг өөрийн бүтээлээрээ таниулсан Стивен Спилберг дөч гаруй жилийн туршид кино урлагийн төрөлд хүч оюунаа дайчилсан нэгэн. Шинжлэх ухааны хүүрнэл зохиол болон адал явдалт дэлгэцийн бүтээлүүд дээр голлон ажиллаж байсан. Сүүлийн жилүүдэд терроризм, дайн самуун, боолчлолын сэдэв бүхий киног бүтээх ажлыг хийж байгаа. Спилберг Оскар-ын Шилдэг найруулагч шагналыг Шиндлерийн бүртгэл (1993), Цэрэг Райныг аварсан нь (1998) бүтээлүүдээрээ авч байжээ. Кино сонирхогчдын маш сайн мэдэх Юрийн Галавын цэцэрлэг кино нь өндөр ашиг орлого олсон кино жагсаалтад арванхоёдугаарт жагсдаг. Спилбергийн бүтээлүүд дэлхий даяар 8.5 тэрбум долларын ашиг олсон байдаг Форбес сэтгүүлээс түүнийг тэрбумтнуудын жагсаалтад оруулсан байдаг. Харин Тайм сэтгүүл Зууны онцлох 100 хүний жагсаалтад оруулсан нь түүнийг дэлхийд хэр их нөлөө бүхий эрхэм болохыг тод харуулж өгч байгаа. (бүрэн эхээр унших)