Wikipedia:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2010-11

Асашорюү Акинори нь Монгол улсын Улаанбаатар хотод төрсөн сүмо бөх юм. Жинхэнэ нэр нь Долгорсүрэнгийн Дагвадорж. Тэрээр сүмогийн 68 дахь, Монголын анхны ёкозүна бөгөөд тэрхүү цолоо 2003 оны 1 сард авчээ. Асашорюү нь сүмогийн түүхэн дэхь хамгийн амжилттай ёкозүна нарын нэг бөгөөд нийт 25 удаа макүүчид түрүүлсэн байна. 2005 онд нэг жилийн бүх башод (хонбашо) түрүүлсэн анхны сүмоч болсон.

2004 оноос 2007 он хүртэл Асашорюү нь сүмогийн цорын ганц ёкозүна байсан бөгөөд тэрхүү цолын бөхөд тавигдах шаардлагыг хангадаггүй хэмээн мэдээллийн хэрэгсэл, Японы сүмо бөхийн холбоогоор олон удаа шүүмжлэгдсэн.

Монгол улсын гавъяат тамирчин, хөдөлмөрийн баатар цолтой. (бүрэн эхээр унших)