Wikipedia:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2010-13

Зураг
Зураг

Уилт Чемберлэн нь Америкийн Нэгдсэн Улсын сагсан бөмбөгч. 1960-аад оноос 1970-аад онд NBA-д тоглож байсан төвийн тоглогч. Тэрээр NBA-гийн маш олон төрлийн дээд амжилт тогтоожээ. Пеннсилвани муж улсын Филадельфи хотод төрсөн, өндөр нь 216см.

Ахлах сургуульд байхдаа Овербрук сургуулийнхаа сагсан бөмбөгийн багт тоглож байсан бөгөөд түүнийг байсан 3 жилийн хугацаанд баг нь 56 ялж, 3 ялагдсан байдаг. Чемберлэн нэг тоглолтонд 90 оноо (түүнийхээ 60-ыг нь 12 минутанд) авч байсан удаатай. Багийнхан нь Чемберлэнийг самбараас авна гэдэгт итгэлтэй байдаг тул чөлөөт шидэлтээ албаар алддаг байжээ. Чемберлэн 1955 онд Америкийн ахлах сургуулиудын бэлгэдлийн шигшээ багт нэрлэгдэж байв.

1958 онд Чемберлэн мэргэжлийн тамирчин болохоор сэтгэл шулуудав. Харин 3-р курст байсан учраас дүрэм ёсоор NBA-д тоглох боломжгүй байлаа. Тиймээс Чемберлэн асар их цалингаар Харлем Глобетроттерс багт орж, нэг жил тоглосон. Жилийн дараа драфтад оржээ. Тэр үед NBA-гийн багууд драфтын 1-р үед тамирчин сонгох эрхийнхээ оронд, нутгийнхаа тамирчныг сонгож болдог "Бүс нутгийн драфт" гэгдэх дүрэмтэй байсан бөгөөд тэр дүрмийн дагуу Филадельфи Уорриорз баг түүнийг сонгожээ.

1999 оны 10 сарын 12-нд гэртээ унтаж байхдаа зүрхний шигдээсээр 63 насандаа нас нөгчжээ. (бүрэн эхээр унших)