Wikipedia:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2010-14

Мах-7 хурдтай нисч буй Гипер-Икс онгоцны симуляци
Мах-7 хурдтай нисч буй Гипер-Икс онгоцны симуляци

Тооцон бодох шинжлэх ухаан (эсвэл шинжлэх ухааны тооцоолол зүй) нь байгалийн ба нийгмийн шинжлэх ухаанууд, инженерчлэлийн бодлогуудыг компьютер ашиглан шинжлэх ба шийдэх, эдгээр бодлогуудад зориулсан математикийн загварууд болон тоон аргуудыг бий болгох асуудлыг судалдаг салбар юм. Практикт энэ нь ихэвчлэн шинжлэх ухааны (эсвэл инженерчлэлийн) бодлогонд компьютер симуляци эсвэл өөр төрлийн тооцоолол ашиглах явдал болдог.

Энэ салбар нь компьютер судлалаас (тооцоолол, компьютер, ба мэдээлэл боловсруулалтын математик судалгаа) ялгаатай. Энэ нь шинжлэх ухаан ба инженерчлэлийн уламжлалт аргууд болох онол туршилтаас мөн ялгаатай. Тооцон бодох шинжлэх ухаан нь компьютер дээр хэрэгжүүлсэн математик загварууд дээр анализ хийх замаар судлагдаж буй зүйлийн талаар илүү ойлголт олж авах гэж оролддогоороо онцлогтой.

Судлаачид ба инженерүүд судлагдаж буй системийг загварчлах компьютер програмууд бүтээж эдгээр програмуудыг янз бүрийн оролтын параметрүүдтэйгээр ажиллуулж үзнэ. Ерөнхийдөө эдгээр загварууд үлэмж хэмжээний тооцооллыг шаарддаг ба тооцооллууд нь ихэвчлэн суперкомпьютер юм уу тархсан тооцооллын системүүд дээр хийгддэг.

Тоон анализ нь тооцон бодох шинжлэх ухаанд ашиглагддаг аргуудын чухал тулгуур болж байдаг. (бүрэн эхээр унших)