Wikipedia:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2010-5

Стивен Жон Брэдбури (Англи: Steven John Bradbury, 1973 оны 10 сарын 14-нд Сиднейн Камдэнд төрсөн) нь Австралийн шорт-трэкийн тамирчин бөгөөд 4 олимпод оролцсоноос 2002 оны Солт-Лэйк Ситийн олимпод 1,000 м-ийн зайд бүх өрсөлдөгч нь сүүлчийн эргэлтэн дээр унаснаар алтан медаль хүртэж байсан тамирчин юм.

1991 онд Сиднейд болсон ДАШТ-ээс 5000 м-ийн буухиад дэлхийн аварга болсон Австралийн шигшээ багийн бүрэлдэхүүнд Брэдбури багтаж байсан бөгөөд тэд Австралидаа өвлийн спортын төрлөөр дэлхийн аварга цолыг анхлан авчирцгаасан юм. Брэдбури 2002 оны олимпийн дараа зодог тайлсан бөгөөд 2006 оны Турины олимпод тайлбарлагчаар ажилласан. 2005 онд Брэдбури Австралийн телевизийн цэнгээнт нэвтрүүлэг болох Ододтой бүжиглэе нэвтрүүлгийн хоёр дахь цувралд оролцжээ. 2007 оны 1 сард Брэдбури олимпоос алтан медаль хүртсэнийхээ төлөө Австралийн одонгоор шагнуулсан байна. (бүрэн эхээр унших)