Wikipedia:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2010-8

Уран гулгалтын спорт Олимпын наадмын хөтөлбөрт 1908 оны зуны олимпоос эхлэн багтаж буй. 1908, 1920 онуудад уран гулгалтын тэмцээн нь зуны олимпын наадмын хүрээнд явагдаж байсан бол 1924 оноос өвлийн олимп зохиогдож эхлэхэд бүрэн эрхт гишүүн нь болжээ. Олон Улсын Олимпын Хорооноос олимпын наадмын уран гулгалтын тэмцээнд оролцох тамирчдын тоог тогтоож өгсөн байдаг. Эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд тус бүр 30 оролцогч, мөсний бүжгийн төрөлд 24 хос, хос гулгалтын төрөлд 20 хос оролцдог.

Олон Улсын Уран Гулгалтын Холбооны гишүүн орнуудад эрх олгогдох бөгөөд аль тамирчнаа оролцуулахаа тухайн орны үндэсний холбоо нь шийдвэрлэнэ. Нийт эрхийн 80%-г (24 эрэгтэй/эмэгтэй, 19 мөсний бүжиг, 16 хос) олимпын өмнөх жилийн Дэлхийн АШТ-ий амжилтад үндэслэн олгоно. Нэг төрөлд нэг улсаас хамгийн ихдээ 3 тамирин/хос оролцох эрхтэй. Улс орнууд тамирчдынхаа эзэлсэн байраас шалтгаалж хоёр буюу гурван эрх авдаг. Тухайн орны тамирчдын эзэлсэн байрын нийлбэрээр оноо олгогддог (3 тамирчин оролцсон бол сайн оролцсон 2 тамирчны амжилтаар). Тухайн орноос 1 л тамирчин/хос тэмцээнд оролцсон бол тэр нь улстаа 2 эрх авчрахын тулд эхний аравт, 3 эрх авчрахын тулд эхний 2-т орсон байх шаардлагатай. Харин 2 тамирчин/хос оролцсон бол тэдний эзэлсэн байрын нийлбэр 13-аас их биш бол 3 эрх, 28-аас их биш бол 2 эрх улстаа авчирна. Тэгээд уг болзлыг хангаж чадаагүй улсуудад үлдсэн эрхүүд нэг нэгээр олгогддог. (бүрэн эхээр унших)