Wikipedia:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2010-9

Термодинамик нь макро түвшинд физик системүүдийн температур, даралт, эзэлхүүн зэрэг хэмжигдэхүүнүүдийн өөрчлөлтийн хүчин зүйлсийг тэдгээр системүүдийн бөөмсийн цогц хөдөлгөөнийг статистик аргаар шинжилэх замаар судалдаг физикийн шинжлэх ухааны нэг салбар ухаан юм. Барагцаагаар хэлбэл дулаан гэдэг нь "энергийн шилжилт" бөгөөд динамик нь "хөдөлгөөнтэй" холбогдоно. Тиймээс хамгийн чухал нь термодинамик энергийн хөдөлгөөн болон хэрхэн энерги хөдөлгөөнд шилжиж буйг судалдаг. Түүхийн үүднээс харвал анхны уурын хөдөлгүүрүүдийн ашигт үйлийг дээшлүүлэх үүднээс хөгжиж үүссэн.

Ихэнх термодинамикийн ухагдахуунууд термодинамикийн хуулиудаас эхэлдэг. Эдгээр хуулиуд нь энерги физик системүүдийн хооронд дулаан болон эсвэл ажил хийгдэх замаар шилжидэг хэмээн нотлодог. Мөн аливаа системийн хувьд тодорхойлж болох энтропи хэмээгдэх хэмжигдэхүүнийг оршдог хэмээсэн постулатыг гаргадаг. Термодинамикт биесийн томоохон цогцуудын хоорондын харилцан үйчлэлийг ангилж, судалдаг. Үүнд термодинамик систем болон термодинамик орчин гэсэн ойлголтуудыг оруулж өгсөн. Систем нь бөөмсөөс тогтох бөгөөд бөөмсийн дундаж хөдөлгөөн нь түүний шинж чанарыг тодорхойлж өгдөг. Үүнээс улбаалан хоорондоо төлөвийн тэгшитгэлээр холбогддог. Эдгээр шинж чанаруудыг нь хослуулан тэнцвэрт байдал болон битүү процессуудыг тодорхойлоход хэрэгтэй байдаг дотоод энерги болон термодинамик потенциал зэрэгийг тодорхойлдог. (бүрэн эхээр унших)