Өгүүллэг засварлахтай холбоотой асуултууд
Энэ хуудас нь Википедиа дахь өгүүлэл хэвлэх, засварлахтай холбоотой тогтмол тавигддаг асуултууд, түүний хариултыг агуулсан хуудас болно. Энэ талаархи илүү дэлгэрэнгүй мэдээлэл Тусламж хуудас дээр байгаа болно. Тусламж хуудасны агуулгад:
[Засварлах] Өгүүлэлд яаж өөрчлөлт хийх вэ?
- Энэ амархан. Та Өгүүллийн дээд талд байгаа "засварлах" товч дээр дарснаар засвар хийх боломжтой болно. Хуудас яаж засварлах вэ? сэдвийг үзнэ үү.
[Засварлах] Яаж линк хийх вэ?
- Линк хийхийн тулд тухайн үгний гадна талд давхар дөрвөлжин хаалт([[ жишээ ]]) хийснээр линк үүсгэнэ. Доорхи жишээг үзнэ үү:
- [[Монгол]] гэвэл Монгол
- [[Монгол]]чууд -- үгийн дагаварыг хаалтны гадна талд хийвэл Монголчууд
- [[Монгол|Эртний Монгол]] -- гэвэл Эртний Монгол
[Засварлах] Шинэ мөр яаж эхлүүлэх вэ?
- Шинэ мөр (шинэ параграф) эхлүүлэхийн тулд Enter товчийг 2 дарна (хоосон мөр үлдээнэ гэсэн үг). Хэрэв шүлэг, дуу зэргээс ишлэл оруулах гэж буй бол
<br/> кодыг ашиглаж болно.
[Засварлах] Хуудсыг яаж шинээр (дахин) нэрлэх вэ?
- Бүртгэлтэй хэрэглэгчид тухайн хуудсыг зөөж болно. Үүний тулд өгүүллийн дээд талд байх "Зөөх" товчийг дарж, тухайн хуудсыг шинэ гарчигтай болгоно. Тухайн хуудас дахь текстийг битгий copy/pastе хийгээрэй.
- Зураг болон бусад медиа файлуудын нэрийг өөрчлөх боломжгүй тул зөвхөн тухайн файлыг өөрийн компьютер дээрээ хуулж аваад, дараа нь дахин шинэ нэрээр аплоуд хийх хэрэгтэй болно.
[Засварлах] Хуудас яаж утгах вэ?
- Тухайн хуудасны агуулгыг битгий шууд устгаарай. Өөрөөр хэлбэл битгий хоосон хуудас болгоорой. Түүний оронд {{Устга|(устгах шалтгаан)}} энэ кодыг тухайн хуудсанд хуулж тавиад шалгаанаа бичнэ үү. Админууд тэр хуудсыг устгах болно.
[Засварлах] Зураг яаж өгүүлэл дунд оруулах вэ?
- Зураг яаж оруулах вэ? сэдвийг үзнэ үү.
[Засварлах] Аплоуд хийгдсэн файлыг би устгаж болох уу?
- Зөвхөн Админууд файлыг устгаж чадна.
[Засварлах] Яаж ишлэл авах вэ?
- Гадаад холбоос, Ишлэл сэдвийг үзнэ үү.
|