Хэрэглэгч:Baasankhuu

Намжилдорж овогтой Баасанхүү нь 1960 оны 12 сарын 15 нд Улаанбаатар хотын 1-р амаржих газар Бямбаагийн 5-р хүү болон төрөөд 1 сартайдаа Дундговь аймгийн Хулд сумын 3-р багийн малчин ард Намжилдорж, Цэнд нарт өргөгдсөн.

Н.Баасанхүү нь бага насаа аав ээжийн гар дээр өсөж хүмүүжээд 1969 онд Дундговь аймгийн Хулд сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд орж суралцаад 1977 онд 8-р ангиа амжилттай суралцаж төгсөөд улмаар Дундговь аймгийн Мандалговь хотын 10 жилийн сургуулийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн.

Н.Баасанхүү нь 10 жилийн сургуулиа төгсөөд 1979-1982 Цэргийн Ерөнхий Дээд Сургуульд элсэн орж суралцсан ба 1982-1983 онд Дундговь аймгийн Өлзийт сумын 8 жилийн сургуульд Пионерийн удирдагч, бага ангийн багшаар ажиллаад 1983 онд Монгол Улсын Их Сургуулийн ФМФ-ийн математикийн ангид элсэн орж 1988 онд Математикч мэргэжил, програмист мэргэшлээр төгссөн. Магистрын боловсролтой.

Н.Баасанхүү нь 1988-1992 онд Дундговь аймгийн Хулд сум-ын 8 жилийн сургуульд хичээлийн эрхлэгч, 1992-1998 онд Дундговь аймгийн Хулд сумын ЗДТГ-ын анхны дарга, сумын орлогч дарга, сумын засаг дарга 1998-2000 онд Дундговь аймгийн Засаг даргын орлогч, 2000-2006 онд Мерси КорОУБайгууллагын АНУ-ын ОУХАгентлагын санхүүжилтээр Дундговь аймагт хэрэгжсэн Говийн Бүсийн Эдийн Засгийг Хөгжүүлэх Санаачилга хөтөлбөр-ийн аймгийн төлөөлөгч, 2006-2008 онд Говийн Бүсийн Эдийн Засгийг Хөгжүүлэх Санаачилга төслийн Улаанбаатар хот дахь салбарын Бизнесийн хөгжилд төрийн байгуулагаас үзүүлэх дэмжлэг харицсан ажилтан, 2008-2012 он мөн Мерси Кор ОУБайгууллагынхаа Улаанбаатар хот дахь салбарын Бизнесийн орчин хариуцсан ажилтан аймгууд ба орон нутаг хариуцсан зохицуулагчаар, 2012 оны 7 сараас Бямбаа багш сан ТББ-д зөвлөхөөр, 2012 оны 12 сараас АНУ-ын ОУХА-ын санхүүжилтээр Мерси Кор Монголын хэрэгжүүлж буй APPEAL төслийн мэргэжилтэнгээр тус тус ажиллаж байна.

Баасанхүү нь 1990 оноос орон нутагтаа АСХ ба МСДН-ын салбар зөвлөлийг үүсгэн байгуулан ардчилалыг хөгжүүлэх бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан. Улмаар 1992-2004 он хүртэл аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон аймаг орон нутгийнхаа бодлого тодорхойлох хэрэгжүүлэхэд иргэдийн төлөөлөл болон ажиллаж байсан.