Jump to content

Афродита

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.


"Афродита мэндэллээ"
Доминик Ингрийн бүтээл

Афродита буюу Афродит (гре. Ἀφροδίτη, Ἀφροδιτα) нь эртний Грекийн хайр дурлал, гоо үзэсгэлэн, бөгөөд Олимпын бурхдын нэг.

Анхандаа Ориент, Бага Азийн газар тариалан, ургамал, газар, хаврын бурхан байсан гэж үздэг. афродита нь дайны бурхан арест хайртай байсан өөрийн нөхрөөр гефестийг сонгосон

Грек Ромын эртний домогт өгуулснээр Афродита гэх бурхан байж гэнэ. Түүнийг мөн Венере ч гэж нэрлэдэг байна. Афродита бол дурлалын бурхан Эросын ээж, гоо үзэсгэлэн, ертөнцийн бүхий л амьд биетийн үржил, таталцал, хамгаалах, хайрлах, үр удмаа үлдээх сүнслэг хийгээд сэтгэл зүрхний холбоог ариусгах бурхан юм. Энэ талаар Вавилоны Иштар, Финиксчүүдийн Астар бурхадтай төстэй.

Афродитагийн нэр нь “afròs” гэх далайн хөөс гэсэн утгатай грек үгнээс гаралтай бөгөөд Грекчүүд түүнийг далайн хөөснөөс төрсөн гэж үздэг байна. Түүнийг дахин шүтэх нь Грекийн колониудад тарж Сицил, Калабриагийн арлуудад Венере буюу гоо үзэсгэлэн нэрээр өргөмжилжээ. Есиодио /НТӨ 700он/ хаврын цэлмэг өдөр Афродита далайгаас гарч ирэн, Зефир болон Читера түүнийг Кипр арал дээр хүргэж байгаагаар дүрслэн бичжээ. Афродитагийн мөн чанарыг нь сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан гэж нэрлээд “Тэнгэрийн” (Ouranìa) ба “Бүх хүмүүсийн” (Pandemos) гэж нэрлэдэг байв. Тагтаа нь түүний хамгийн дуртай амьтан байсан бол хонь болон могой нь түүнийг ариусгадаг байв.


Грек болон Тройн 10 жилийн дайны үеэр Афродита бурхан нь Тройн талд тулалдсан бөгөөд хэрхэн энэ дайнд оролцсон нь ч сонирхолтой. Тройн хаан Приамын хүү Парис Афродита, Хера, Афина нарын хоорондын хэн нь илүү үзэсгэлэнтэй талаарх зөрчилдөөнд Афродитагийн талд орон түүнийг үзэсгэлэнтэй гэж нэрлээд Спартагийн хаан Менелейн хатан үзэсгэлэнт Хеленийг эхнэр болгон авахаар болдог. Хелен Парисыг анх харах яг тэр мөчид Эрос ээж Афродитагын захиалгаар дурлалын сумаар харваж Хеленг Парист дурлуулдаг. Нэгээт хүний эхнэр зүгээр авна ч гэж юу байхав хулгайлж л таараа шүү дээ. Ингээд 10н жилийн дайн эхэлсэн байдаг юм. Хелен ч үзэсгэлэн гоогоороо ихэд алдартай байсныг хэлэх үү Хеленд дуралсан Грекийн баатрууд хоорондоо тулалдахгүйгээр Хелен өөрөө нөхөр болох хүнээ сонгох ба хэн нэгэн Хеленг хулгайлбал бусад баатрууд (тэд дунд Одиссэй бас байдаг) хулгайлсан хэнтэй ч бай дайн зарлана” гэсэн ам тангараг маягийн зүйл хийсэн байгаа юм. Тройн дайн 10 жил үргэлжлэсний эцэст Спартагийн цэргүүд модон морь хийж цайз руу нэвтрээд, шөнө дөлөөр хотыг үнсэн товорго болтол нь шатаасан гэдэг. Афродита бурхан Трой хотыг хамгаалж чадаагүй ч Тройн удам угсааг хамгаалан үлдэж, зугтаалгасан гэдэг.

Афродитагийн ачаар Эней (бурхан болон мөнх бус Анчизын хүү) түүний аав, хүү Иулус нар хамт шатаж буй хотоос зугтаж, шинэ газар нутаг олон, тэндээ удам угсаагаа хамгаалан үлдэж. Мөн өөр домогт Тройн хотын амьд үлдэгсэд газар дундын тэнгисийг гатлан италийн хойгт очиж оршин суудаг ч гэж гардаг. Бас Итали үүссэн домогт өнчин ихэр хөвгүүд болох Ромулус болон Ремус нарыг хөгшин чоно тэжээж, эцэст нь хүн олж, олдсон тэр дэнж дээр нь Ром хотыг байгуулж Ромулус ч анхны хаан болсон гэдэг. Ямартай ч ийнхүү Ром нь Афродита бурхныг хамгаалагч бурхан хэмээн шүтэж, Цезарийн үед түүнд зориулж сүм хийд барин, дүрслэх урлаг нь Афродита бурхныг дүрсэлж олон олон уран баримлыг Фидиа, Скопа, Каново нар бүтээн туурвисаар ирж.

Олон янзын домогт түүний гоо сайхантай маргадаг хүн үгүй ч зарим нь түүнийг харгис, өшөө авагч зан чанартай ч гэж үздэг байна. Ямартай ч түүнийг үеийн үед гоо үзэсгэлэн, эв нэгдлийг илэрхийлсэн байдлаар дүрсэлж, алдаршуулсаар байна.

 Commons: Aphrodite – Викимедиа дуу дүрсний сан