Ахмад Кадыров

Ахмад Кадыров
Бүгд Найрамдах Чечень Улсын анхны ерөнхийлөгч
Албан тушаал хашсан
2003 оны 10 сарын 5 – 2004 оны 5 сарын 9
ӨмнөхАлбан тушаал бий болсон
ДараахАлу Алханов
Хувийн мэдээлэл
Төрсөн1951 оны 8 сарын 23 (1951-08-23)
ЗХУ, ЗСБНКазах Улс, Караганда
Нас барсанMay 9, 2004(2004-05-09) (52 насалсан)
ОХУ, Бүгд Найрамдах Чечень Улс, Грозный
Үндэсний харьяалалЧечень
Эхнэр, НөхөрАйман Нисьевна Кадырова
Хүүхэд4
ProfessionСанваартан
Шагнал

Ахмад Абдулхамидович Кадыров (Орос: Ахмат Абдулхамидович Кадыров, 1951 оны 8 сарын 23 – 2004 оны 5 сарын 9) нь Чеченийн анхдугаар дайны үеэр болон дайны дараах Ичкерийн Бүгд Найрамдах Чечень Улсын тэргүүн Мүфти байсан бөгөөд Чеченийн хоёрдугаар дайн эхлэхэд Оросын засгийн газрын талд орж, 2000 оны 7 сараас ОХУ-ын харьяаны засаг захиргааны тэргүүн, улмаар 2003 оны 10 сарын 5-наас Бүгд Найрамдах Чечень Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн юм.

2004 оны 5 сарын 9-нд тэрээр Грозный хотод Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын баярын парадын үеэр салан тусгаарлагч Исламистуудын тавьсан бөмбөгөнд өртөн нас баржээ. Түүний хүү Рамзан Кадыров аавыгаа залгамжлан, 2007 оны 3 сараас мөн Чеченийн ерөнхийлөгчөөр ажиллаж буй.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Liz Fuller; Aslan Doukaev (2007). "Chechnya: Kadyrov Uses 'Folk Islam' For Political Gain". Radio Free Europe/Radio Liberty. {{cite news}}: Unknown parameter |month= ignored (help)