Дензел Вашингтон

Дензел Вашингтон
ТөрсөнДензел Хэйс Вашингтон, бага
1954 оны 12 сарын 28 (1954-12-28) (69 настай)
АНУ, Калифорни, Маунт-Вернон
АжилЖүжигчин

Дензел Хэйс Вашингтон, бага (Англи: Denzel Hayes Washington, Jr., 1954 оны арванхоёрдугаар сарын 28-нд төрсөн) нь Америкийн жүжигчин кино продюсер юм.

Вашингтон нь Алтан бөмбөрцөг болон Тониг хоёр удаа,[1] Оскарыг хоёр удаа (Шилдэг эрэгтэй туслах дүрийн төрөлд Ялалт (1989) киногоор, Бэлтгэлийн өдөр (2001) киногоор Шилдэг эрэгтэй гол дүрийн төрөлд)[2]тус тус хүртжээ.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Бага Дензел Хейс Вашингтон 1954 оны арванхоёрдугаар сарын 28-нд АНУ-ын Нью-Йорк мужийн Маунт Вернон хотод төржээ. Хүүг лам аавынх нь нэрээр нэрлэжээ. Дензел нь гэр бүлийн гурван хүүхдийн дундах хүүхэд байсан бөгөөд түүний ээж Леннис "Линн" ( Лоу, 1924 онд төрсөн) Жоржиа мужаас гаралтай байжээ.

Сургуулийн дараа тэрээр Нью-Йоркийн Фордхамын их сургуульд орж, анх анагаах ухаан, дараа нь биологийн чиглэлээр суралцаж байгаад сэтгүүл зүйг сонирхож, эцэст нь театрт сонирхолтой болжээ. 1977 онд сэтгүүлч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Дараа нь Д.Вашингтон Сан Франциско хот дахь Америкийн консерваторид элсэн орсон. Жилийн дараа тэрээр Нью-Йорк руу нүүж, телевизийн кинонд тоглож, Консерваторид суралцахаа больжээ.


Бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Five Ways Denzel Can Achieve His EGOT Dream". Newsfeed.time.com. June 14, 2010. Retrieved 2011-08-14.
  2. (April 4, 2002). "Halle Berry, Denzel Washington get historic wins at Oscars. Jet. Digital version retrieved March 17, 2008.

Холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Дензел Вашингтон – Викимедиа зураг, бичлэг, дууны сан