Дэвид Гетта

Дэвид Гетта
2008 оны тавдугаар сард
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэрДэвид Пьер Гетта
Төрсөн1967 оны 11 сарын 7 (1967-11-07) (56 настай)
Франц, Парис
Хөгжмийн урсгалЭлектро хаус, EDM, Future Rave
МэргэжилПродюсер, Дижей
Идэвхтэй1984–одоо
СтудиЭМИ Мюзик Франц, Виржин
Цахим хуудасdavidguetta.com

Дэвид Пьер Гетта (Франц: David Pierre Guetta, 1967 оны арваннэгдүгээр сарын 7-нд төрсөн[1]) нь Францын хаус хөгжмийн продюсер болон дижей юм. 1980 болон 1990-ээд онуудад шөнийн цэнгээний газруудад дижей хийж байсан Гетта анхны бие даасан цомгоо Just a Little More Love нэртэйгээр 2001 онд хэвлүүлжээ. Түүний дараа Guetta Blaster (2004) болон Pop Life (2007) нэртэйгээр цомгоо гаргажээ. 2009 онд тэрээр дөрөв дэх цомгоо One Love нэртэйгээр "When Love Takes Over" (Келли Роулендийн хамт), "Gettin' Over You" (дуучин Крис Уиллис, Фёрги болон LMFAO хамтлагийн хамт) болон "Sexy Bitch" (Эйконы хамт) зэрэг синглүүдийн хамтаар Нэгдсэн Вант Улс даяар хамгийн олон хувиар борлуулсан юм.

Гетта гурван сая цомог болон 15 сая синглээ дэлхий даяар борлуулсан баримт бий.[2] Дэлхийн шилдэг хөгжмийн продюсерүүдийн нэг[3] Геттатай уран бүтээлээрээ холбогдсон поп болон хип-хопын хөгжмийн одоо цагийн тэргүүн төлөөлөгчид болох Рианна, Эйкон, Крис Уиллис, Келли Роуленд, Лил Уэйн, Кайли Миноуг, Келис, Мадонна, Кид Куди, Эстель, Фёрги, Эми Палмер, Кейнан, Уиллайэм, LMFAO, Сорайя Арнелас, Дэйн Боверс, Марта Манчера, Флоу Райда, Жули Макнайт болон apl.de.ap нар юм.

Тэр Францад (Монгион коммун) төрж өссөн бөгөөд эх нь Бельги гаралтай бол эцэг нь Еврей гаралтай Марокко хүн ажээ.[4] Эхнэр Кэти Гетта болон хоёр хүүгийн хамт амьдардаг.

Цомог[засварлах | кодоор засварлах]

Хүртсэн болон нэр дэвшсэн шагналууд[засварлах | кодоор засварлах]

Он Шагнал Төрөл Нэр дэвшсэн бүтээл Оролцсон амжилт
2006 Дижейчдийн наадам
(Англи: DJ Awards)
Шилдэг хаус дижей
(Англи: Best House DJ)
Нэр дэвшсэн
2007 Олон улсын Шилдэг дижей
Англи: Best International DJ)
Ялсан
Шилдэг Ибиза найт
(Англи: Best Ibiza Night)
Fuck Me I'm Famous Ялсан
Дэлхийн хөгжмийн наадам
(Англи: World Music Awards)
Дэлхийд борлуултаараа тэргүүлэг дижей
(Англи: World's Best Selling DJ)
Ялсан
TMF телевизийн нэрэмжит шагнал
(Англи: TMF Awards)
Шилдэг бүжгийн дижей
Англи: Best Dance Act)
Нэр дэвшсэн
2008 Дижейчдийн наадам Шилдэг хаус дижей
Англи: Best House DJ)
Ялсан
MTV телевизийн нэрэмжит Европын хөгжмийн наадам Шилдэг Франц урлагийн төлөөлөгч
(Англи: Best French Act)
Нэр дэвшсэн
2009 Дижейчдийн наадам Шилдэг хаус дижей
Англи: Best House DJ)
Нэр дэвшсэн
Дижей сэтгүүл
(Англи: DJ Magazine)
100 Шилдэг дижей (Англи: Top 100 DJs) Гуравдугаар байр
2010 Грэммийн шагнал
(Англи: Grammy Awards)
Оны бичлэг
(Англи: Record of the Year)
"I Gotta Feeling"
(The Black Eyed Peas хамтлагийн хамт)
Нэр дэвшсэн
Шилдэг бүжгийн бичлэг (Англи: Best Dance Recording) "When Love Takes Over"
(Келли Роулендийн хамт)
Нэр дэвшсэн
Шилдэг ремикс (Англи: Best Remixed Recording, Non-Classical) Ялсан
Шилдэг электрон/бүжгийн цомог (Англи: Best Electronic/Dance Album) One Love Нэр дэвшсэн
Дэлхийн хөгжмийн наадам[5] Шилдэг дижей (Англи: Best DJ) Ялсан
Шилдэг продюсер (Англи: Best Producer Ялсан
Борлуулалтаараа тэргүүлэгч Францын урлагийн төлөөлөгч
(Англи: Best Selling French artist)
Ялсан
NRJ радиогийн нэрэмжит хөгжмийн наадам
(Англи: NRJ Music Awards)
Олон улсын зах зээлд тэргүүлэгч цомог
(Англи: International Album of the Year)
One Love Ялсан
Дижей сэтгүүл 100 Шилдэг дижей (Англи: Top 100 DJs) Хоёрдугаар байр

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Jeffries, David (2008). "David Guetta: Biography". allmusic. Archived from the original on 17 Дөрөвдүгээр сар 2012. Retrieved 29 December 2009.
  2. Otter, Charlotte (22 October 2010). "Music Week - Music Week - Music business magazine - F*** Me I'm Famous goes global". Music Week. Retrieved 23 October 2010. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (help)
  3. David Guetta: the man taking dance music into the US charts - The Guardian 1 June 2010
  4. Mas, Isabelle (1 April 2002). "Mon moteur, c'est la musique et le plaisir". L'expansion.com (in French). L'express.fr. Archived from the original on 6 Хоёрдугаар сар 2010. Retrieved 29 December 2009.{{cite news}}: CS1 maint: unrecognized language (link)
  5. "World Music Awards 2010". Retrieved 2010-07-27.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]