Жанет Эванс

Жанет Эванс
Усанд сэлэлт
Төлөөлдөг улс: Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Жанет Элизабет Эванс
Төрсөн огноо 1971 оны 8 сарын 28
Төрсөн газар Пласентиа, Калифорни, АНУ
 
Медалиуд
Зуны олимп
Алт Сөүл 1988 400 м чөлөөт
Алт Сөүл 1988 800 м чөлөөт
Алт Сөүл 1988 800 м холимог
Алт Барселона 1992 800 м чөлөөт
Мөнгө Барселона 1992 400 м чөлөөт
Дэлхийн АШТ
Алт Перт 1991 400 м чөлөөт
Алт Перт 1991 800 м чөлөөт
Мөнгө Перт 1991 200 м чөлөөт
Алт Ром 1994 800 м чөлөөт
Хүрэл Ром 1994 4x200 м чөлөөт буухиа

Жанет Элизабет Эванс (Англи: Janet Elizabeth Evans, 1971 оны 8 сарын 28-нд төрсөн) нь Америкийн Нэгдсэн Улсын усанд сэлэгч юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Калифорни муж улсын Пласентиад төрсөн Эванс багаасаа усанд сэлэлтээр хичээллэж, 11-тэйдээ л насныхаа ангилалд улсын дээд амжилт тогтоож байв. Тэрээр Эль Дорадо ахлах сургууль болон Өмнөд Калифорнийн Их Сургууль дүүргэжээ.

Эванс 1989 онд АНУ-ын сонирхогчийн спортын шилдэг тамирчинд олгодог Жеймс Салливаны шагналын эзэн болсон. Мөн Свимминг Ворлд сэтгүүл түүнийг 1987, 1989, 1990 оны дэлхийн шилдэг эмэгтэй усанд сэлэгчээр нэрлэж байв.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Жанет 1987 онд 15-хан насандаа 400, 800, 1500 метрийн зайн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг эзэмших болсон байлаа. 1988 онд Сөүлийн олимпоос 3 алтан медаль хүртсэн. Тэр үед 400 метрийн зайд тогтоосон дэлхийн дээд амжилт нь 2006 он хүртэл эвдэгдээгүй юм. 800, 1500 метрийн зайн дээд амжилт нь ч 20 жил хадгалагдсан билээ.

Эванс 400, 800 метрийн чөлөөт сэлэлтээр АНУ-ын 12 удаагийн аварга болжээ. Тэрээр Барселоны олимпоос 1 алт, 1 мөнгөн медаль хүртсэн бөгөөд спортын замнал нь Атлантын олимпоор дууссан юм. Атлантад тэр медаль хүртэж чадаагүй ч нээлтийн ёслолын үеэр олимпийн бамбарыг барьж гүйн, бамбарыг асаасан Мухаммад Алид дамжуулсан билээ.

Гадны холбоосууд[засварлах | кодоор засварлах]