Жерри Уэст

Жерри Алан Уэст (Англи: Jerry Alan West, 1938 оны тавдугаар сарын 28-нд Баруун Виржиниа мужийн Челиан хотод төрсөн) — 1960 оны олимпийн аварга, Америкийн домогт сагсан бөмбөгчин юм.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Уэст 1959 онд

Мэргэжлийн замналаа НБА-гийн «Лос-Анжелес Лейкерс» багт тоглогчийн хувиар (1960—1974) өнгөрүүлэхдээ 1972 онд түрүүлсэн, шувтаргад гялалзсан тоглогчийг алдаршуулдаг үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг анх удаагаа буюу 1969 онд түрүүлээгүй ч хүртсэн, 1970 оны онооны (31.2), 1972 оны дамжуулалтын (9.7) аваргаар, Бүх оддын тоглолтонд 14 удаа тус тус шалгарсан эрхэм. Дасгалжуулагчаар 1976—1979 онд ажилласан бол менежерээр 1982—2002 онд ажиллахдаа багаа зургаа түрүүлгэж, хоёр ч удаа шилдэгээр нэрлэгдэж байлаа. Түүнчлэн Коби Брайант, Шакил О'Нил болон Фил Жексон нарыг «Лейкерстэй» Уэст холбож өгсөнийг дурдах хэрэгтэй.

1970 оны НБА-гийн шувтаргын 3 дахь цувралд «Нью-Йорк Никсийн» эсрэг 18 метрээс цаг дуусахтай зэрэгцэн оноог тэнцүүлсэнээрээ, НБА-гийн түүхэнд плей-оффын цувралд 46.3 оноо дунджилсан үзүүлэлтээрээ, НБА-гийн бэлгэдэлд дүрсээ мөнхөлсөнөөрөө Уэст нэн алдартай.

«Лейкерсийн» Стэйплс центр ордоны үүдэнд түүний хөшөө байршдаг билээ.

Хувийн амьдрал[засварлах | кодоор засварлах]

Уэст 1960 онд ахлах сургуульд танилцсан Марта Жейн Кейнтэй гэрлэж гурван хүүгийн эцэг болсон ч 1976 онд салжээ. 1978 онд одоогийн гэргий Карен Буатайгаа гэрлэж хоёр хүүгийн эцэг болжээ.

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

Stub icon

Энэ сагсан бөмбөгчний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.