Жузеппе Арчимбольдо

Хавар (Цуврал бүтээл "Дөрвөн улирал"-ын нэг хэсэг), 1573 он

Жузеппе Арчимбольдо (Итали: Giuseppe Arcimboldo, 1527 - 1593 оны 7 сарын 11) нь Италийн Милан хотын уугуул зураач юм. Маньеризмын нэг төлөөлөл.

Жимс, ногоо, амьтан, ном зэргийн зургийг оролцуулан хөдөлгөөнгүй зурaг шиг маш нарийн зурсан сонирхолтой сэдэл бүхий хөрөг зурмалуудаараа алдартай.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Арчимбольдо нь 1527 онд Милан хотын нэгэн зураачийн гэрт мэндэлсэн байна. 1549 оноос витраж буюу шилэн дээрх зургийн дизайн хийж эхлэн, нилээн хэдэн төлөөлөл болох бүтээлүүдээ Миланд бүтээсэн байдаг. 1556 онд Жузеппе Медатай хамтран Монзагийн цогчин дуганы ханын зургийг зуржээ.

1558 онд Гэгээн эх Мариаг зурсан хивсэн бүтээл туурвиж эхэлсэн боловч одоо болтол дуусаагүй, Комогийн цогчин дуганд байгаа юм.

1562 оноос тэрээр Венад I Фердинанд хааны ордны зураач болж, I Фердинандын хүү II Максимилиан, ач II Рудольфын үед ч мөн ордоны зураачаар байсан байна. Арчимбольдо нь зөвхөн зураг зурах бус, ордны засал чимэглэл, хааны хувцасны дизайныг мөн хийж байжээ. Түүнчлэн ёслолын ажил, жадтай морьтнуудын тэмцээний зохион байгуулагчаас эхлээд, усан оргилуур, хөгжмийн зэмсэг, эргэдэг морин тойруулга зэргийг зохион бүтээжээ. Түүний бүтээсэн шашны сэдэвт бүтээлүүд нь бараг мартагдаж эхэлсэн гэх боловч, жимс, ногоо, модны үндэс зэргийн зурагнаас бүтсэн зурмал хөрөг нь орчин үед ч гэсэн судлагдсаар байгаа юм.

Тэрээр хааны ордон дахь албанаас чөлөөлөгдөн төрөлх нутаг Миландаа ирж нас баржээ (бөөрний дутагдал). Насан эцэслэхийнхээ өмнөхөн "Бурхан Вертумныг жүжиглэх II Рудольф" хэмээх алдарт бүтээлээ туурвиж Прага уруу илгээсэн байна. Тухайн цаг үед байгаагүй бүтээл байсан тул II Рудольф нь түүнийг маш өндрөөр үнэлж байжээ.

1648 онд шведүүд Прагыг довтлох үедээ II Рудольфын цуглуулгаас олон бүтээлийг авч оджээ.

Бүтээл[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Жузеппе Арчимбольдо – Викимедиа зураг, бичлэг, дууны сан