Ральф Банч

Ральф Банч
Төрсөн1903 оны 8 сарын 7 (1903-08-07)
Мичиган муж улс, Детройт
Нас барсанDecember 9, 1971(1971-12-09) (68 насалсан)
Нью-Йорк хот
АжилУлс төр судлаач, дипломатч
Юугаараа алдаршсанПалестины зуучлал, Нобелийн энхтайвны шагналтан

Ральф Жонсон Банч (Англи: Ralph Johnson Bunche, 1904 оны 8 сарын 7 (Түүний төрсөн оны талаар маргаантай)[1][2][3][4][5] – 1971 оны 12 сарын 9) нь Америкийн Нэгдсэн Улсын улс төр судлаач, дипломатч бөгөөд 1940-өөд оны сүүлчээр Палестины асуудлыг зуучлан зохицуулсан үйл хэргээрээ 1950 онд энхтайвны салбар дахь Нобелийн шагнал хүртсэн. Тэрээр уг шагналыг хүртсэн анхны өнгөт арьстан хүн билээ[6]. Банч Нэгдсэн Үндэстний Байгууллагыг байгуулж, удирдах үйлсэд хүчин зүтгэж байв. 1963 онд АНУ-ын ерөнхийлөгч Жон Фицжеральд Кеннеди түүнд Эрх чөлөөний одон хүртээжээ[7].

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. http://www.amazon.com/Ralph-Bunche-American-Brian-Urquhart/dp/0393318591/ref=sr_1_1?ie=UTF8&s=books&qid=1277055103&sr=1-1#reader_0393318591 Ralph Bunche an American Odyssey
  2. http://web.gc.cuny.edu/ralphbunchecentenary/
  3. Ralph Bunche Biography. Nobel Peace Prize Laureates.
  4. "Bunche Charter School". Archived from the original on 2013-04-21. Retrieved 2010-10-13.
  5. Google Timelines
  6. Ralph Bunche, PBS.
  7. Ralph Bunche, Medal of Freedom

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Ральф Банч – Викимедиа дуу дүрсний сан