Симон ван дер Мер

Нобелийн шагналтан Нобелийн шагнал
Хүртсэн он: 1984
Хүртсэн салбар: Физик
Шалтгаан: Тохиолдлын хөргөлтийн аргыг нээсний төлөө
Симон ван дер Мер
Төрсөн огноо1925 оны 11 сарын 24
Хааг, Нидерланд
ҮндэсНидерланд
СалбарФизик
Алдаршсан зүйлТохиолдлын хөргөлт
Нэр хүндтэй шагналуудФизикийн салбар дахь Нобелийн шагнал

Симон ван дер Мер (нид. Simon van der Meer, 1925 оны 11 сарын 24-нд Хаагт төрсөн) нь Нидерландын физикч бөгөөд 1984 онд Карло Руббиагийн хамтаар Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэн юм[1].

Намтар[засварлах | кодоор засварлах]

Симон ван дер Мер Хаагт төрж өссөн бөгөөд Нидерланд улс Германд эзлэгдсэн үед дунд боловсролоо олж авчээ. Тэрээр Дельфт Технологийн Их Сургуульд техникийн физик мэргэжлээр суралцаж, 1952 онд инженерийн зэрэг хүртсэн. Филипс компанид хэдэн жил ажилласны дараа 1956 онд CERN буюу Европын Цөмийн Судалгааны Хүрээлэнд орж, 1990 онд тэтгэвэрт гарах хүртлээ ажиллажээ[2].

Катарина М.Күүпмантай 1960-аад оны дундуур гэрлэсэн, 2 хүүхэдтэй.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "The Nobel Prize in Physics 1984". Нобелийн сан. Retrieved 2009-10-31.
  2. Biography from the Nobel website