Стилиян Петров

Хөлбөмбөг
Хөлбөмбөг
Стилиян Петров
Ерөнхий мэдээлэл
Уугуул нэр Стилиян Алёшев Петров
Хоч Стэн
Мэндэлсэн 1979 оны 7 сарын 5
Болгар, Монтана
Иргэншил Болгарын далбаа Болгар
Өндөр 180 см
Жин 77 кг
Байрлал төвийн хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Баг зодог тайлсан
Тоглогчийн замнал
Залуучуудын багууд
1995—1997 Болгарын далбаа Монтана 21 (4)
Багийн замнал*
1997—1999 Болгарын далбаа ЦСКА 43 (6)
1999—2006 Шотландын далбаа Селтик 228 (55)
2006—2013 Английн далбаа Астон Вилла 186 (9)
Шигшээ**
1998—2013 Болгарын далбаа Болгар 106 (8)

* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) -нд шинэчлэв.

** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол) -нд шинэчлэв.

Стилиян Алёшев Петров (болг. Стилиян Альошев Петров; 1979 оны долоодугаар сарын 5-нд Монтана хотод төрсөн) — Болгарын хөлбөмбөгчин бөгөөд Английн «Астон Вилла» болон Болгарын шигшээд тоглож байлаа. Шотландын «Селтик» багаас тодорсон.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Монтана хотод төрж өссөн Петров орон нутгийнхаа «Монтана» багт элсэн орж спортод бэлтгэгдэн Болгарын шигшээн домогт тоглогч Димитр Пеневийн удирдсан «ЦСКА Софи» багт 18 настайдаа 30,000 еврогийн гэрээ байгуулан элсэж байв. Тэрээр «ЦСКА Софи» багийн бүрэлдэхүүнд 1997 оны Болгарын аварга болж, 1997 болон 1999 оны Болгарын цомд түрүүлж байв.

Селтик[засварлах | кодоор засварлах]

1999 оны зун, Болгарын шигшээн ирээдүйн өнгийг бичилцэх тоглогчдын нэг болсон Петров Шотландын «Селтик» багийн бүрэлдэхүүнд Жон Барнсын[1] орны хүн болж, 2 сая фунт стерлингээр ирж[2] тухайн улирлынхаа Лигийн цомд аваргалсан байна.

Мартин О'Нилийн удирдлаган дор «Селтикчүүд» 2001 оны Шотландын гурван том тэмцээнд түрүүлэх үед Петров хангалттай сайн тоглолтыг үзүүлсэн байсан ба лигийн 28 тоглолтонд 7 гоолдов. Үүний ч илрэл нь «Шотландын Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны Оны шилдэг тоглогчын» шагналаар харагдах биз ээ.

2001/2002 оны улиралд «Селтикийнхний» шилдэгүүд нь хагас хамгаалалтын байрлалын Петров нарын тоглогчид байсан ба тэдний хичээл зүтгэлийн ачаар Шотландын Премьер лигт түрүүлсэн юм.

«Селтик» баг дахь дөрөв дэх улирал, Петровыг эгнээндээ элсүүлэх гэсэн Европын том багуудын сонирхол ихэссэн үе.[3] Петров харин «Селтиктэй» гэрээгээ сунган тоглох шийдвэрийг гаргаж байлаа.[3] Стилияны гарамгай амжилт нь улирлын туршид дахь 50 тоглолтонд 14 гоол. Тухайн амжилтаа үзүүлсэн 2003 онд Стилиян багийнхныхаа УЕФА-гийн цомд аман хүзүүдсэн байна.

Дараагийн хоёр улирал нь тэрээр 105 гараанд 19 гоолдсон амжидтыг үзүүлэв. Ингэхдээ Шотландын цомд хоёронтоо түрүүлж, лигт гурав дахь удаагаа аваргын медалийг зүүсэн ба энэ үеэс 2004/2005 оны улиралд багаа Астон Вилла багаар сольсон дасгалжуулагч Мартин О'Нилийн урилга Стилиян Петровт хаяглагдан ирэх болов. Петров 2005 онд багийнхаа «Оны шилдэг тоглогч» болов.

«Селтикийн» бүрэлдэхүүнд 7 жилийг өнгөрүүлж 312 гарааы туршид 65 гоолдож багтаа аль хэдийнэ шилдэг болохоо харуулсан[4] Стилиян Петров 2006/2007 онд дасгалжуулагч асан Мартин О'Нилтой 6.5 сая фунтийн гэрээгээр эргэн холбогдож, 8 саяар «Астон Вилла» багт элссэн түүхтэй.[5]

Астон Вилла[засварлах | кодоор засварлах]

2006 оны дөрөвдүгээр сард «Селтиктэй» гэрээгээ цуцлан «Астон Вилла» багийн дасгалжуулагч Мартин О'Нилийн удирдлаган дор дөрвөн жилийн гэрээгээр ирсэн Петров анхны гараагаа «Вест Хэм Юнайтед» багтай есдүгээр сарын 10-нд лигийн 1–1 харьцаагаар тэнцсэн ээлжит тоглолтонд хийсэн юм. 2007 онд Петров 11 дугаарын өмсгөлтэйгээр тоглож байгаад 19 дугаартай болжээ.

«Виллагийн» нэрийн өмнөөс анхны гоолоо Петров 2006 оны арванхоёрдугаар сарын 11-нд 2-2 харьцаагаар тэнцсэн «Шейффилд Юнайтед» багийн эсрэг тоглолтонд оруулсан байна.

Петров 2009/2010 онд «Астон Вилла» багийн ахлагчаар томилогдсон.

Тэрээр 2013 оны тавдугаар сарын 9-нд бэртэж,[6] 23-нд зодог тайлсанаа зарласан билээ.

Шигшээ[засварлах | кодоор засварлах]

Стилиян Петров Болгарын нэрийн өмнөөс 1998 оны арванхоёрдугаар сарын 23-нд Мароккогийн эсрэг нөхөрсөг тоглолтонд анх удаагаа тоглож байв. 2006 оны аравдугаар сарын 12-нд шигшээ багийнхаа ахлагчаар томилогджээ.[7]

Шагналууд[засварлах | кодоор засварлах]

ЦСКА Софи[засварлах | кодоор засварлах]

Селтик[засварлах | кодоор засварлах]

Астон Вилла[засварлах | кодоор засварлах]

Хувийн[засварлах | кодоор засварлах]

  • Шотландын Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны Оны шилдэг тоглогч: 2001
  • Селтик багийн Оны шилдэг тоглогч: 2005
  • Астон Вилла багийн Оны шилдэг тоглогч: 2009
  • Астон Вилла багийн хөгжөөн дэмжигчдийн саналаархи Оны шилдэг тоглогч: 2009
  • Шотландын Премьер лигийн шилдэг тоглогч: (3)
  • Болгарын Оны шилдэг тоглогч: 2003

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. "Stiliyan Petrov: Bulgars, burgers and banter". The Independent. London. 11 November 2006.
  2. http://www.thecelticwiki.com/page/Petrov,+Stiliyan TheCelticWiki
  3. 3.0 3.1 http://www.skysports.com/story/0,19528,11671_2250171,00.html
  4. "Archive copy". Archived from the original on 2016-03-03. Retrieved 2010-11-12.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  5. http://www.skysports.com/story/0,19528,11677_2387547,00.html
  6. "Stiliyan Petrov retires from football". BBC Sport. 9 May 2013. Retrieved 9 May 2013.
  7. Focus Sport

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]