Эрин Брокович

Эрин Брокович

Эрин Брокович (Англи: Erin Brockovich, 1960 оны 6 сарын 22-нд төрсөн) нь албан ёсоор хууль зүйн боловсрол олж аваагүй хэдий ч 1993 онд Калифорни муж улсын томоохон компани PG&E-гийн эсрэг зарга үүсгэж, төлбөр гаргуулж авснаараа алдаршсан эмэгтэй юм.

Калифорнийн Хинклигийн иргэд орон нутагт нь үйл ажиллагаа явуулдаг химийн үйлдвэрийн хорт бодист 30 гаруй жил хордож, эрүүл мэндээрээ асар их хохирч байсныг тэрээр илрүүлэн, “Pacific Gas and Electric” компанийн эсрэг томоохон зарга үүсгэснээр 333 сая ам.долларын нөхөн төлбөр гаргуулж чадсан юм. Э.Броковичийн ачаар Хинклигийн 600 гаруй оршин суугч энэхүү мөнгийг хүртсэн бөгөөд тэрээр өөрөө хоёр сая ам.долларын бонус авсан юм. Энэхүү дуулиантай явдлыг дэлгэцийн бүтээл болгосон “Эрин Брокович” кинонд гол дүр бүтээсэн Жулия Робертс Оскараас шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртэж байсан билээ. Энэ киноны ачаар Эрин Броковичийн цаашдын амьдрал ч дэвжиж дээшилсэн бөгөөд тэрээр өдгөө 46 сая ам.долларын хөрөнгөтэй болжээ.

Кино[засварлах | кодоор засварлах]

2000 онд найруулагч Стивен Содерберг түүний тухай кино бүтээж, гол дүрд нь Жулиа Робертс тоглосон. Жулиа Робертс энэхүү дүрээрээ шилдэг эмэгтэй жүжигчний Оскарын шагнал, Алтан бөмбөрцөг шагнал хүртсэн.

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]