Хивс

Одоо цагт үлдсэн хамгаас эртний хивс (нийтийн тооллын өмнөх 5-р зуун)

Хивс -анх дулаалах зориулалтаар шаланд дэвсэх, хананд өлгөх, заримдаа бусад зүйлийн гадрыг (ширээ, буйдан, авдар зэрэг) бүтээхэд хэрэглэдэг байгаад сүүлдээ гэрээ гоёох чимэглэх зориулалттай болж янз бүрийн хийц загварын нэг талдаа үс татаж хийсэн бүдүүн нэхмэл эд юм.

Нүүдэлчний гэр сууцаас авахуулаад тансаг орд харш хүртэл ямар ч гэр орны дулаалга, гоёол чимэглэл болсон хивс нь эртнээс уламжлагдаж ирсэн соёлын бүтээлийн нэг юм. Хэдэн зуун жилийн туршид хивс үйлдвэрлэл нь уйгагүй гараар хийдэг ажил хөдөлмөр, гар урлалын төрөл болж, хивс баян чинээлэгийн бэлгэ тэмдэг, соёлын эд өлөг байсаар ирсэн.

Сүүлд 18 дугаар зуунд аж үйлдвэрийн хувьсгал гарч үйлдвэрийн аргаар олноор үйлдвэрлэж үнэлгээ нь буурсан байна.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Хивс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Хивс – Энэ үгийг тайлбар толиос харна уу