The Beatles: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Нэмэлт
Мөр 55: Мөр 55:
* Abbey Road (Apple, 1969)
* Abbey Road (Apple, 1969)
* Let It Be (Apple, 1970)
* Let It Be (Apple, 1970)

== Сануулъя ==
Супер ер бусын цуврал цувралд хөвгүүд эцэг эхийнхээ цаг үед эргэж ирэхэд Дин Мариаг түүний хүү гэж итгүүлж, түүнийг бүүвэйн дууны оронд “Хүү Жудэ” гэж дуулдаг байсан бөгөөд энэ бол түүний хамгийн дуртай Битлзийн дуу юм.<ref>[https://sverhestestvennoe.live/news/rok-pesni-iz-seriala-sverhestestvennoe/ Алдарт ТВ нэвтрүүлгүүд дээр Битлз дурссан байдаг.]</ref>

== Тэмдэглэл ==
<references />


== Гадны холбоосууд ==
== Гадны холбоосууд ==

23:07, 20 Гуравдугаар сар 2020-ий байдлаарх засвар

Битлз
Жон Леннон, Пол Маккартни
Жорж Харрисон, Ринго Старр
Ерөнхий мэдээлэл
ГаралЛиверпүүл, Англи
Хөгжмийн урсгалРок, поп
Идэвхтэй1960 - 1970
СтудиПарлофон (Англи)
Капитол, Вий-Жэй (АНУ)
Эппл
Гишүүдийн нэрс
Жон Леннон
Пол Маккартни
Жорж Харрисон
Ринго Старр
Өмнөх гишүүд
Стюарт Сэтклифф
Пит Бест

Битлз (Англи: The Beatles) нь Английн Ливерпүүл хотноо 1960 онд Жон Леннон (ритм гитар, дуучин ), Пол Маккартни (гитар, дуучин), Жорж Харрисон (гоцлол гитар, дуучин), Стюарт Сатклифф (басс гитар), Пит Бест (бөмбөрчин, дуучин) нарын бүрэлдэхүүнтэй анх байгуулагджээ. Хамтлаг төрөлх Ливерпүүл хотдоо алдаршаад төдий удаагүй байх үед буюу 1961 онд хамтлагийн гишүүн Стюарт Сатклифф, Пит Бест нар бүрэлдэхүүнээс гар,ч хожим нь Ринго Старр (бөмбөрчин, дуучин) шинээр нэмэгдэж, Стюарт Сатклиффийг Пол Маккартни орлон тоглох болжээ. Битлз нь хөгжмийн түүхэнд шүүмжлэгчдэд өндөр үнэлэгддэг, хамгийн амжилттай борлуулалт бүхий хамтлагийн нэгд тооцогддог.

Битлз хамтлаг нь Америкийн Хөгжмийн Үйлдвэрлэлийн Холбооны тэмдэглэснээр Америкийн Нэгдсэн Улсын хөгжмийн жагсаалтад сингл болон альбомоороо хамгийн өндөр байр суурьтай буюу борлуулалтаараа тэргүүлэх хамтлаг хэмээн өргөмжлөгджээ. Нэгдсэн Вант Улсад тэд нэгдүгээр байранд хүрсэн 40 гаруй сингл, альбом болон богино альбом гаргажээ. Энэ борлуулалтын амжилт нь бусад хэд хэдэн оронд давтагдсан: 1985 тэдний хөгжмийн компани EMI Битлз хамтлагийг дэлхий даяар нэг тэрбумаас илүү диск болон кассетийг зарсан гэж тогтоосон байна. 2004 онд Роулинг Стоун сэтгүүл тэднийг "Бүх Цаг Үеийн Шилдэг 100 Хамтлаг" жагсаалтандаа нэгдүгээр байранд жагсаажээ.

Битлз хамтлаг 1960 онд байгуулагдсан. Тэдний хамтлагт Жон Леннон ритм гитар, хоолой, Пол Маккартни басс гитар, хоолой, Жорж Харрисон гоцлол гитар, хоолой, Ринго Старр бөмбөр, хоолой гэсэн үүрэгтэй тоглодог байв. Битлз хамтлаг эхэн үедээ 1950-иад оны үеэс үндэслэсэн рок-н-ролл стилиэр дуулж байсан ч хожим нь түүнээс илүү өргөн стилиэр дуулдаг болсон. Тэдний хувцаслалт, стиль нь тэр үеийнхээ цаг үе, залуучуудын дунд чиг хандлагыг тодорхойлогч болж байв. Хамтлаг 1970 онд тарсан ч гэсэн 4 гишүүн 4-үүлээ амжилттайгаар цааш нь ганцаарчилсан замналаа үргэлжлүүлсэн.

Битлз анх EMI студитай хамтарч 1962 оны 6 сарын 6-нд бичсэн бичлэгүүд нь төдийлөн амжилттай болоогүй. Гэсэн ч тэд цааш үргэлжлүүлэн бичсэн бөгөөд 9 сард бичүүлсэн дуунуудаас нь Love Me Do хэмээх дуу нь Их Британид бяцхан хит болж хит парадын 17-р байр эзэлсэн. Энэ дуу нь 1964 оны 5 сард АНУ-д сингл дууны жагсаалтанд нэгдүгээр байр эзэлсэн.

1962 оны 11 сарын 26-нд хамтлаг хоёр дахь синглээ бичүүлсэн нь Please please me байв. Энэ сингл нь Их Британий албан ёсны хит парадад 2-р байр эзэлсэн ба NME жагсаалтанд 1-р байранд жагссан. Үүнээс 3 сарын дараа тэд анхныхаа цомгийг хэвлүүлж гаргасан нь мөн Please please me гэдэг нэртэй байв.

I Want To Hold Your Hand

Нью-Йоркийн хэд хэдэн радио станц Битлзийн I Want To Hold Your Hand дууг гарсан өдөр нь Нью-Йоркод цацсан. Энэ дууг Вашингтон хотынхон маш нааштай хүлээж авсны нэгэн адил Нью-Йоркод ч энэ дуу мөн хит болсон. Энэ цомог худалдаанд гарснаасаа хойш 10 хоногийн дотор л нэг сая хувь зарагдсан.

Америкт

1964 оны 2-р сарын 7-нд Битлз хамтлагийнхан АНУ-д хөл тавьсан. Тэднийг маш олон тооны сэтгүүлч, зурагчид дагалдаж явж байв. Хамтлагийнхан Жон Ф.Кеннедийн нэрэмжит Нью-Йоркийн нисэх буудалд газардах үед маш олон хүн тэнд цуглан хүлээж байв. Өмнө нь хэзээ ч тийм их хүн нэгэн зэрэг хүн тосож байгаагүй байв. Битлз хамтлагийн 3000 гаруй шүтэн бишрэгч нисэх буудал дээр цугласан байсан гэдэг. Битлз Америкийн ТВ-ээр анх Эд Салливаны Шоу нэвтрүүлэгт оролцон 1964 оны 2-р сарын 9-нд гаран Америкийн үзэгчидтэй мэндчилсэн. Тэднийг ойролцоогоор 74 сая үзэгч үзсэн нь тэр үеийн Америкийн хүн амын бараг тал хувь нь байв.

Битлзийн сүүлийн цомог нь 1969 оны зун бичүүлсэн Abbey Road байсан бөгөөд тэд уг цомогт багтсан I Want You (She's So Heavy) гэдэг дууг 1969 оны 8 сарын 20-нд бичүүлсэн нь Битлз хамтлагийнхны хамтдаа бичүүлсэн хамгийн сүүлийн дуу юм.

1980 оны 12 сарын 8-нд Жон Леннон Нью-Йорк хотод Марк Давид Чэпмэн гэдэг хүнд буудуулж нас нөгчжээ. Жорж Харрисон 2001 оны 11 сарын 29-нд нас нөгчсөн.

Цомгууд

  • Please Please Me (Parlophone, 1963)
  • With the Beatles (Parlophone, 1963)
  • A Hard Day's Night (Parlophone, 1964)
  • Beatles for Sale (Parlophone, 1964)
  • Help! (Parlophone, 1965)
  • Rubber Soul (Parlophone, 1965)
  • Revolver (Parlophone, 1966)
  • Sgt. Pepper's Lonely Hearts Club Band (Parlophone, 1967)
  • Magical Mystery Tour (U.S. only. Released as a Double EP in the UK) (Capitol, 1967)
  • The Beatles ("The White Album") (Apple, 1968)
  • Yellow Submarine (Apple, 1969)
  • Abbey Road (Apple, 1969)
  • Let It Be (Apple, 1970)

Сануулъя

Супер ер бусын цуврал цувралд хөвгүүд эцэг эхийнхээ цаг үед эргэж ирэхэд Дин Мариаг түүний хүү гэж итгүүлж, түүнийг бүүвэйн дууны оронд “Хүү Жудэ” гэж дуулдаг байсан бөгөөд энэ бол түүний хамгийн дуртай Битлзийн дуу юм.[1]

Тэмдэглэл

  1. Алдарт ТВ нэвтрүүлгүүд дээр Битлз дурссан байдаг.

Гадны холбоосууд

 Commons: Битлз – Викимедиа зураг, бичлэг, дууны сан