"Миний хэнз хурга" шүлэг
"Миний хэнз хурга" шүлэг- Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгч тайж Дашдоржийн Нацагдорж нь гэргий Дамдины Пагмадуламаас төрсөн, анхны охин "Цэрэндулам" - даа зориулан дэвтэр дээр нь эцгийн хайраа илэрхийлэн уйгаржин бичгээр өөрийн гараар туурвин бичсэн шүлэг юм.
Уул шүлэг яг хэдэн онд бичигдсэн нь эргэлзээтэй байдаг ч язгууртан их зохиолч маань хэлмэгдэн зовж байхдаа бичсэн гэдэг таамаг байдаг. 1922 онд 16,17 настайдаа танилцаад М.Пагмадулам 1923 онд 18 настайдаа анхны охин Цэрэндуламаа төрүүлсэн байдаг учраас 1925 оноос хойш бичсэн нь лавтай. Дашдоржийн Нацагдорж нь өөрийн төрсөн охиноо олноос зориудаар нуусан нь шүлгээс харагдаж байна .
Социализимын үзэл суртлаар их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн удаах эхнэр орос эмэгтэй Нина Чистяковагаас 1934 оны 3-р сарын 22-нд төрсөн Нацагдоржийн Ананда Шри цорын ганц охин нь байсан гэж зохиолчийн 50-60 насны ойг тэмдэглэхэд 1956, 1966 онуудад олон нийтэд тайлбарлан ойлгуулсан байдаг.
Харин ууган охин болох Цэрэндулам гуай бүхий л амьдралаа Д.Нацагдорж, Д.Пагмадулам нарын охин мөн гэдгээ дурссаар мөнхөрсөн байдаг эмгэнэлтэй намтрыг ардаа тээсэн шүлэг юм.
Миний хэнз хурга шүлэг
[засварлах | кодоор засварлах]Миний хэнз хурга
Магнай халзан зурвастай
Мянган хонины дундаас
Би хармагц таньдаг
Мярс мярс майлж
Намайг чиглэсээр ирдэг
Дун цагаан үстэй
Дуран хар нүдтэй
Түмэн хонины дунд
Түүнээс хөөрхөн амьтангүй
Төрсөн хот дотроон
Тэр бид хоёр тоглодог
Өвдөг юугаа сөгдөөд
Өөрийнхөөн ээжийг хөхдөг
Өвөр дээр минь гараад
Өхөөрдмөөр өхөөрдмөөр эрхэлдэг
Нааш цааш дэгдэн
Малчин хүнийг баясгадаг