Jump to content

"Пентатоник" хөгжмийн наадам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

"Пентатоник" хөгжмийн наадам - Монгол Улсын хөгжмийн наадам юм. Уг хөгжмийн наадмыг 1993 онд дуучин Батмөнхийн Сарантуяа, ая зохиогч Балчинжавын Долгион, С.Ононбат нар санаачилсан байна. Пентатоник наадам 1993 оноос 2007 он хүртэл 14 жилийн турш жил бүр зохион байгуулагдаж байгаад 2008 оны 7-р сарын 1-ний үймээнээр шалтгаалж завсарлаж хойшлогдсон түүхтэй. Харин дараа жил нь буюу 2009 онд санхүүгийн хүндрэлийн улмаас мөн цуцлагдсан байна. “Пентатоник” академийн ерөнхийлөгч Б.Долгион энэ 2015 оны эхний сард “2015 онд наадмаа дахин зохион байгуулж эхэлнэ” хэмээн мэдэгдсэн ч түүний хүсэл биелэлгүйгээр 2016 онтой золгосон байна. Ингээд "2016 онд заавал зохион байгуулна, хичээх л болно доо” хэмээн ая зохиогч Б.Долгион ярьж байжээ.

“Пентатоник” хөгжмийн наадам зохион байгуулагдах үедээ хүмүүсийн хамгийн их анхаарал татдаг үйл явдлуудын нэг байжээ. Хэн ямар шагнал авч, тайзнаас юу гэж хэлж, хэрхэн хувцаслаж, хэнийг хөтлөн ирэх вэ гэдэг нь үргэлж сонирхолтой байдаг байсан. “Монголын үнэртэй салхи гэж дуулдаг үе өнгөрчээ” хэмээн Quiza хамгийн сүүлийн наадам дээр хэлсэн нь ч тухайн жилдээ шуугиан тарьсан нь бий. Наадмын сүүлийн жилүүдийн шагналуудыг соло карьераа хөөж эхэлж байсан Д.Болд “хуу хамж” байв. Түүний нэрийн өмнөх төрийн шагналт хэмээх цол хүндэтгэлтэй ч “Пентатоник” академийн шагналт хэмээх нь илүү зохимжтой сонсогддог байсан юм.

ЛАя зохиогч Л.Бахжав “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт хэмээн зарлуулдагийг нь мэднэ. "Энэ нь уран бүтээлч хүнд төрийн өгдөг цолоос дутахгүй нэр хүнд, бахархлыг илэрхийлдгийг ийн харж болно. “Нэр хүндээс урьтаж урам зориг ирдгийг эхэнд дурдах ёстой. Тухайлбал, энэ наадмаас авсан шагналууд маань намайг хөглөж, жигүүр ургуулдаг байсан. Хүрээнийхээ мэргэжилтнүүд, сонсогчдоосоо авч буй үнэлэлт дүгнэлт гэдэг үүднээс хамгийн итгэж, бахархаж болмоор шагнал” гэж Л.Балхжав ярьж байжээ.

Ямартай ч хамгийн мэргэжлийн түвшинд шалгаруулалтаа явуулдаг гэх Пентатоник наадам 2007 онд 7-р сарын 22-нд Соёлын төв өргөөнөө болсон. Нийтдээ 18 номинациар явагдсан тус наадамд Монголын рок, поп урлагийн салбарт  2005-2007 оны хугацаанд тодорхой, барьцтай уран бүтээл хийсэн хамтлаг, дуучин, хөгжмийн зохиолч, яруу найрагч, продюсерүүдийн бүтээл өрсөлдөх гэнэ. Шалгаруулалтыг эл наадмын итгэмжлэгдсэн 65 гишүүн болон тус академийн 13 гишүүн нэр дэвшүүлсэн юм. Эхний санал хураалтаар номинаци тус бүрээс шалгарсан таван уран бүтээлч, уран бүтээлийг дахин тус академийн гишүүд нууц санал хураалт явуулж цомын эзнийг тодруулжээ.  Санал хураалтын явц,  тоолох процессыг дүрсжүүлж хадгалдаг уламжлал ёсны ажлыг энэ удаа UBS телевиз гүйцэтгэсэн байна. Ийнхүү цас бударсан өвлөөр болдог байсан Пентатоник наадам 2007 оноос эхлээд зуны эхэн сарын шөнийн тэнгэрт ээлжит “мянга мянган” одоо “төрүүлэх” болсон байна.

2007 оны наадмаар нийт 17 номинациар “Пентатоник” академийн итгэмжлэгдсэн 78 гишүүний саналаар тунаж үлдсэн хамтлаг дуучдыг танилцуулж байна. Эцсийн шалгаруулалтыг эндээс явуулна.

Шилдэг дебют дуучин:

  1. ВХ
  2. Хонгор
  3. Шилдэг дебют хамтлаг:
  1. Киви
  2. Лемонс
  3. Нюанс
  4. Flash
  5. Take off

Шилдэг хөгжимчин:

  1. Байдраг
  2. Буян-Өлзий
  3. Дэлгэрцэцэг
  4. Золбоо
  5. Өлзий-Орших

Шилдэг хөгжмийн найруулга:

  1. Бурхан эх орон
  2. В продакшн
  3. Дурлал шиг асна
  4. My love
  5. Хөх монголын үр сад

Шилдэг бичлэг:

  1. Бурхан эх орон
  2. В продакшн
  3. My love
  4. Red album /Лемонс/
  5. Хийморийн сан

Шилдэг зохиомж-аяз:

  1. Давалгаа
  2. Улаанбаатарын үдэш
  3. Хайр
  4. Хилийн чанадад

Шилдэг дэнс /транс, дэнс, ремикс, диско/:

  1. Асуудал
  2. Намайг эзэмдэх чиний сэтгэл
  3. Санаж байна /ремикс/
  4. Хайр гэж юу вэ?
  5. Hot line

Шилдэг хип хоп дуу:

  1. Долоон эгшиг /Люмино/
  2. Надтай цуг баяс /Люмино/
  3. Сак
  4. Хийморийн сан /Quiza/
  5. Цонхтой цаг /Люмино/

Шилдэг альтернатив дуу:

  1. Ийм л байг /Булсара/
  2. Муу зуршил /Нисванис/
  3. Мэлхий гүнж /Лемонс/
  4. Хайртай /Лемонс/
  5. Цэнхэр нүдэн /Лемонс/

Шилдэг R and B дуу:

  1. Гэрлээ унтраа /Болд/
  2. MB /Болд/
  3. My love /BX/
  4. Sorrow /BX/
  5. Чи минь байсангүй /Болд/

Шилдэг этник дуу:

  1. Бүсгүй хүний нулимс энэ л хорвоод байдаг юм /Киви/
  2. Наян булаг /Дэлгэрмөрөн/
  3. Хилийн чанадад /Алтан ураг/
  4. Хөх монголын үр сад /Ариунаа/

Кино, жүжгийн шилдэг дуу:

  1. Зургаан сар минь баяртай /Болд/
  2. Ийм нэгэн дурлал /ВХ/
  3. Нууц амраг чинь больё /Сэрчмаа, ВХ/
  4. Нэг л уучилья /Жаргалсайхан, Ариунаа/
  5. Хайрын виз /Ган- Эрдэнэ, Маралжингоо/

Шилдэг рок дуу:

  1. Ийм л байг /Булсара/
  2. Нандин шүтээн /Никитон/
  3. Унтсан луу сэрлээ /Никитон/
  4. Цоглог оюутан /Хурд/
  5. Элэг бөөр /Лемонс/

Шилдэг поп дуу:

  1. Амлалт /Батсүх/
  2. Дурлал шиг асна /Ариунаа/
  3. Зүүдний учрал /Оюунтүлхүүр, Хаянхярваа/
  4. Харуусал, харамсал /Ариунаа/
  5. Чи надад дурлаасай /Болд/

Шилдэг цомог:

  1. Volume-1
  2. Дурлал шиг асна
  3. 440 HZ
  4. My love
  5. Нисдэг таваг

Шилдэг рок тоглолт:

  1. Unplugged /Нисванис/
  2. Их завсарлага /Булсара, Отгоо, Нисванис/
  3. Халуун элгэн нутаг /Харанга, Никитон/
  4. Red life /Лемонс/
  5. Play time 2006 /HI FI records/

Шилдэг поп тоглолт:

  1. Гурван сэтгэл, нэг хүсэл /Киви/
  2. Divas 2006 /UP production/
  3. Дурлал шиг асна /Ариунаа/
  4. My love /BX
  5. Нисч ирсэн дурлал /Алтанцэцэг/