Jump to content

«Top Gear» шоу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

"Top Gear" шоу (монгол. машины дээд араа) - Их Британийн телевизийн автомашины тухай нэвтрүүлэг. Нэвтрүүлгийн эхний ангиудыг 1977 онд гаргаж эхэлсэн. Телевизийн сэтгүүлийн форматтай байсан бөгөөд энэ нь удаан хугацаанд өөрчлөгдөөгүй юм. 2002 онд нэвтрүүлгийн цувралыг дахин сэргээж эхлүүлсэн бөгөөд үүний үр дүнд орчин үеийн "Top Gear" шоу хошин шог, тодорхой онцлог хэлэмжтэй гарч ирэв. Нэвтрүүлгийг Жереми Кларксон, Ричард Хаммонд, Жейсон Доу болон Стиг хочит маш нууц туршилт хийдэг жолооч нар хөтөлдөг байна. Хоёр дахь улиралд Жейсон Доуг Жеймс Мэй орлож, нэвтрүүлэг хөтлөх болсон. Албан ёсоор нэвтрүүлгийг дэлхий даяар 350 сая орчим хүн үздэг байв.

Их Британид тус нэвтүүлэг 2002-2020 онд" BBC-Two" сувгаар 2020 оноос хойш "BBC-One" сувгаар цацагдаж олны талархалыг хүлээж байв.

2015 оны 3-р сарын 25-нд ВВС агентлаг Жереми Кларксоныг ажлаас нь халсан тухай албан ёсоор зарлав. Кларксоны араас түүний хамтран ажиллагсад Ричард Хаммонд, Жеймс Мэй, продюсер Энди Вилман нар "Top Gear" шоуд ажиллахаас татгалзсан ч уг шоу 2022 он хүртэл үргэлжилжээ.